Гүүрэн гарцтай холбоотойгоор нээсэн шинэ замыг түр хаана
Гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор барьсан Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг хаах гэж байна.
Учир нь түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна.
Тоноглол хийгдэж...
Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын дөрвөн хүн офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ
Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна.
Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх,...
Газар үнэгүй эзэмших хуулийн хугацааг сунгалаа
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгах мөн хуульд тусгах шаардлагатай нэр томъёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар...
"Korean air" компанийн эзний бага охин ажилчидтайгаа зүй бус харилцдаг байжээ
БНСУ-ын Агаарын Korean air компанийн захирлын бага охин ажилчидтайгаа зүй бус харилцдаг байсан нь ил болжээ. Тодруулбал, бага охин Чо Хён Мин нь компанийнхаа маркетинг зар сурталчилгааг хариуцаж ажилдаг бөгөөд өөрт нь таалагдахгүй зүйлс гарвал ажилчидруугаа ус цацах, чанга дуугаар зандрах, биед нь хүрэх зэрэг зүй бус харилцдаг байсан талаар нэгэн ажилтан нь олон нийтэд ил болголоо.
Түүнийг мөрдөн байцааж байгаа бөгөөд байцаалт дууссаны дараа...
Төрийн албан хаагчдын ажил 08.00 цагт эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргасан.
Тодруулбал, Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг дөрөвдүгээр сарын 15-наас 08 цаг 00 минут, дуусах цагийг 17 цаг 00 минут байхаар тогтоосон билээ.
Одоо мөрдөж буй захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил 08.30...
Ажилгүй иргэдийн 58.3 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд гуравдугаар сарын эцэст 34.2 мянга болжээ. Үүнээс 23.1 (67.6 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 (32.4 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.3 (32.8 хувь) мянган хүнээр, өмнөх сараас 1.5 (5.9 хувь) мянган хүнээр буурч, 23.1 мянга болсны 12.1 (52.5 хувь) мянга нь эмэгтэйчүүд...
Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатыг эцсийн замд нь үдлээ
1968 оны Олимпийн мөнгөн медальт, 1967 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Дархан аварга Жигжидийн Мөнхбат энэ сарын 09-нд 76 насандаа өвчний улмаас таалал төгссөн билээ.
Тэрээр 1941 оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төржээ. Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967, 1974) түрүүлсэн. 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг...
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног хорих шийдвэр гаргалаа
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг 30 хоног үргэлжлүүлэн баривчилах шийдвэр гаргав.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн АТГ-аас энэ сарын 10-нд баривчилсан. Улмаар энэ сарын 11-нд...
Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг авилгатай тэмцэх жил болгон зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарлигийг гардуулж өгөхдөө “Авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах байдал нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрч,...
Хууль бус Монголын үндэсний бөхийн холбооны тарьсан балаг дуусахгүй нь
Монголын үндэсний бөхийн холбооны нэрээр далимдуулан өөрсдийн ашиг сонирхлын төлөө хэт улайран зүтгэж буй Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ нарын хувьд, хүний амь настай холбоотой асуудал юу ч биш бололтой. Холбооныхоо үндсэн чиг зарчмаас хазайж, хэтийн үйл ажиллагааг эрх мэдэл, өнгө мөнгөний нүдээр харах болсон тэд тамга тэмдгээ булаацалдсаар өдийг хүрсэн.
Түүгээр ч үл барам, бөхөө дээдэлдэг түмэн олны хандив тусламжаар анхлан суурийг нь тавьсан Монгол бөхийн өргөөг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-17.9
°
C
-17.9
°
-17.9
°
65%
0kmh
9%
Пүр
-13
°
Баа
-11
°
Бям
-12
°
Ням
-17
°
Дав
-16
°
- Advertisement -






































