-28.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Онцлох

Featured posts

Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм. Өнгөрсөн жил цахим бүртгэлийг зөвхөн хоёр настай хүүхдүүдийн дунд явуулсан. Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх явц хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шат цахим бүртгэл юм. Цахим бүртгэл наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм байна. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 09:00 цагт цахим элсэлт...

Л.Оюун-Эрдэнэ болон нэр бүхий гишүүдийг хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцуулахаар АТГ-аас УИХ-д хандлаа

УИХ-ын гишүүн болон нэр бүхий гишүүд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод хандаж гаргасан шаардлагын агуулгатай холбогдуулан Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хандан гомдол хүргүүллээ. Авлигатай тэмцэх газар хэрэг гомдлыг дангаараа бие даан шийдвэрлэж байгаа, улс төрийн нөлөөгөөр эрүүгийн хэргийг замхруулдаг, дарагдуулдаг мэтээр гүтгэн олон нийтэд мэдээлэх, УИХ-аас томилогддог албан тушаалтныг огцруулах, түүнийг томилсон УИХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулах...

Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил "К2"-д хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд амжилттай авирч гарлаа. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын...

Дарханы замыг өргөтгөн, шинэчлэх ажилд 60 сая ам.доллар зарцуулна

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын өргөтгөл шинэчлэл, Дархан-Алтанбулаг чиглэлийн замыг засварлахад Азийн хөгжлийн банк 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно. Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа. Манай улсыг хоёр хөрш оронтой автозамаар холбох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, зам засвар” төслийн хүрээнд одоогийн байгаа замыг нэг метрээр өргөтгөн, огцом эргэлт, өгсөлт, уруу ихтэй, үзэгдэх орчин...

8 хувийн зээл үлдэх үү, зогсох уу

“Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэмээх гоё нэртэй хөтөлбөр цаасан дээр л үлдэх бололтой. Учир нь ипотекийн 8 хувийн бага хүүтэй зээл болон  “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх хөтөлбөр” (ОСИСТТБХ) хоёрыг хэрэгжүүлэх хөтөлбөр юм. Гэтэл өдгөө бодит байдал дээр ипотекийн 8 хувийн зээл зогсонги байдалд байна. Наадмын дараа намар гэгчээр зуны амралт дуусч, хурим найрын сар эхэлж байгаатай...

Хүүхдийн мөнгө авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч эхэллээ

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгааг хийж, хүсэлт гаргасан иргэдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох асуудлаар олон улсын холбогдох байгууллагатай зөвшилцөн, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг хангах” гэж заасан. Үүний дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахгүй байгаа өрх, иргэдээс “Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхийн судалгаа” авах ажлыг 2018 оны есдүгээр сарын 01-ний өдрийг...

У.Хүрэлсүх: Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой

Энэ сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг, аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гадаадад ажиллаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хуралдаан зарлан нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өглөө. Энэ сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдан,...

"УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээлээ. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичигт: “Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж...

8 хувийн зээл хааччихав?

Үл хөдлөхийн үнэ сүүлийн үед нэлээд унаад байгаа учраас иргэдийн орон сууц худалдан авах эрэлт ихэсчээ. Гэсэн хэдий ч энэ эрэлтэд ипотекийн 8 хувийн зээл чөдөр, тушаа болчихоод байгааг үл хөдлөхийн салбарынхан онцолж байна. Учир нь орон сууцны зээлд хамрагдахаар урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн иргэд 8 хувийн зээл хүлээж байгаа бөгөөд нөгөө талд ашиглалтад орсон орон сууцууд эздээ хүлээж байна. Засгийн газраас иргэдээ орон...

Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 25-нд эхэлнэ

2018-2019 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр хамрагдах буюу 2015 онд төрсөн хүүхдүүдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэнэ гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Эцэг, эхчүүд www. tsetserleg.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулах шаардлагатай. Ингэснээр аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах ёстойг нь “хэлж өгөх” бөгөөд эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар илгээх юм байна. Цахимаар бүртгүүлсэн хүүхдийн тоо ангийн багтаамжаас хэтэрсэн бол сугалаагаар сонгон шалгаруулах гэнэ....
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
0%
Баа
-11 °
Бям
-13 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-16 °
- Advertisement -

Шинэ мэдээ