8.1 C
Ulaanbaatar
Баасан, 5 сар 3, 2024

Онцлох

Featured posts

24 цагийн хугацаанд 210 хүн коронавирусээр халдварлажээ

Өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр 210 хүнээс коронавирус илэрлээ. Энэ нь коронавируст халдвар дотоодод бүртгэгдэж эхэлснээс хойших хамгийн их үзүүлэлт болж байна. ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад нийт 10 049 хүнд шинжилгээ хийжээ. Шинээр илэрсэн тохиолдлын 206 нь Улаанбаатар хотод, гурав нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн бол Будапешт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн...

Астразенека вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 21-нээс хийнэ

Их Британи-Шведийн "AstraZeneca" компани ба Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хамтран гарган авсан КОВИД-19-ийн эсрэг AZD1222 вакцин хийлгэсэн иргэдийн хоёр дахь тунг ирэх сарын эхээр хийж эхлэх болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, "Монгол Улс өнгөрсөн сарын 22-нд Энэтхэг улсын Астразенека вакцины 150 мянган тун, Синофарм вакцины 300 мянган тун вакцин хүлээн авч, 23-наас...

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөлөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнийхээ тангаргийг өргөлөө. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд, Анхдугаар чуулганаар тангараг өргөж амжаагүй гишүүн анх оролцсон чуулганы хуралдаанд тангаргаа өргөхөөр заасан. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат өнөөдрийн чуулганы хуралдаанд анх оролцож байгаа юм.

Коронавирусийн вакцинаар үүсэх дархлаа нь илүү найдвартай, аюулгүй

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 16-ны өдөр иргэдээс нийт 349 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.38 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 13 иргэн хандсанаас зургаан иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, долоон иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажилласан байна. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 116 буюу 33.2...

О.Цогтгэрэл ХӨНГӨН, Д.Пүрэвдаваа ТОГТВОРТОЙ, О.Амартүвшин ЗӨВ, С.Эрдэнэболд ШИНЭ АН-ыг санал болгов

Ардчилсан нам энэ сарын 28-ны өдөр нийт гишүүд, дэмжигчдийнхээ саналаар Намын даргаа тодруулахаар сунгаа зарласан билээ. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын хэлснээр “Ардчиллын залуу үеийнхэн намаа зоригтой шинэчилж, намын даргаа сонгож, өөрчлөлт шинэчлэлт хүлээсэн мянга, мянган гишүүд дэмжигчдийнхээ урмыг хугалахгүй урагшлах, хүчтэй нам” гэдгээ нотлох цаг үе одоо ирж байна. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд фракцийн төлөөлөл бус...

Өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхааруулав

ОБЕГ-аас хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, тамхины гал цог, үнс нурмыг бүрэн унтрааж, халуун үнс, нурмыг таглаатай саванд хийх, хашааны өнжмөл өвс шатаахгүй байхыг анхааруулав. Нийслэлд өнгөрсөн онд 1813 удаа гал түймрийн дуудлага бүртгэгдсэний 13,5 хувь буюу 245 нь шар өвс шатааснаас үүджээ. Шар өвс шатаасны улмаас нийслэл орчмын уулын ам, зуслангийн бүсэд 228 га талбай, иргэдийн...

Г.Занданшатар: Хаврын чуулганаар шүүхийн хууль, шинэчлэлд хяналт тавихад анхаарна

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр нээлээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр, УИХ-ын 2020 оны намрын чуулганаар баталсан томоохон эрх зүйн баримт бичиг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, нийгмийн шударга ёсны захиалгыг хангахад чиглэсэн Шүүхийн багц хууль байсныг онцлов. Энэ сарын 1-нээс уг хууль хэрэгжиж эхэлж байхад шүүх байгууллагын зарим албан тушаалтны нэр холбогдсон...

Нийслэлд өнөөдөр 15,374 хүнийг вакцинжуулалтад хамруулна

Нийслэлд өнгөрсөн амралтын өдрүүдэд 28,249 хүнийг вакцинжуулалтад хамруулжээ.Хамрагсдын 40 гаруй хувьд вакцины зааварт өгүүлсэн урвалын шинж тэмдэгүүд илэрсэн. Ноцтой хүндрэл бүртгэгдээгүй байгааг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ. ЭМЯ-наас дархлаажуулалтад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамгааллын хувцас, хэрэглэлээр тасралтгүй хангаж, өнөөдрийн байдлаар нийслэлд 40 цэгт 74 багийн 560 гаруй мэргэжилтэн ажиллаж, 15,374 хүнийг хамруулахаар ажиллаж байна. Энд төр, хувийн...

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээнэ. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг хуралдах юм. Чуулганаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг...

Шинэ нисэх буудал ажиллаж эхлэх бэлтгэлийг хангах үүрэг өгөв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар, тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх бэлтгэл хангаж, ирэх, явах зорчигчдыг вакцин хийлгэсэн эсэхэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгохыг холбогдох албаныханд даалгалаа. Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх буудлын барилга байгууламж, ажлын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
8.1 ° C
8.1 °
8.1 °
49%
7kmh
0%
Бям
14 °
Ням
14 °
Дав
19 °
Мяг
23 °
Лха
11 °
- Advertisement -

Шинэ мэдээ