17.7 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 5, 2024

Онцлох

Featured posts

Дэлхийн автомашингүй өдрийг тэмдэглэнэ

Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу 9 дүгээр сарын 22-ны...

Монгол, АНУ-ын харилцаа өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг нотлов

Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус улсын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй өчигдөр Цагаан ордонд уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, ярилцав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол, Америк хоёр нь ардчилал, хууль ёсыг дээдлэх, хүний эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг эрхэмлэх зэрэг нийтлэг үнэт зүйлтэйг онцолж, дипломат харилцаа тогтоосноос хойшхи 30 гаруй...

АНХААР: Цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2018 оны 9 дүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, салхи 16-18м/с хүрч, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх зэрэг цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон урьдчилан сэрэмжлүүлж байна. Цаг агаарын энэ...

Ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлагагүй хандсан гэж үзэжээ

Өнгөрсөн бямба гаригт ДЦС-4”-д гэмтэл гарч станцын үйл ажиллагаа бүрэн зогссоноос нийслэл хот болон Төв, Дархан-Уул аймагт цахилгаан тасарч саатсан ослын урьдчилсан дүгнэлт гараад байна. ЭХЯ-ны удирдлагын хурлаас гаргасан дүгнэлтээр станцын сэлгээх үйл ажиллагаан дээр ажил хүлээлцэх явцад стандарт хангаж горимын дагуу аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой Ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлагагүй хандсан гэж одоогоор үзэж байна. “ДЦС-4”-ийн үйл ажиллагаа 7-10 хоногийн дотор ердийн буюу хэвийн...

Ерөнхийлөгч Завхан аймгийн Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Завхан аймгийн Их-Уул багийн нутаг Ар ганга уулын ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. Шатсан ойг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус олон байгууллага оролцож байгаагаас гадна ахлах ангийн сурагчид, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид мөн гар бие оролцож байсан юм. Учир нь, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сэдэвт сургалт зохион...

Дасгалжуулагч Д.Энхбаярт туслах гэгээн үйлст нэгдээрэй

Монгол Улсын түүхэнд өвлийн спортын төрөлд анхны Алтан медалийг авчирсан тамирчин Б.Сумьяаг танихгүй хүн цөөхөн билээ. Тэгвэл түүний дасгалжуулагч багш Д.Энхбаярыг хүний амьдралд хэлж ирдэггүй зовлон түүнийг дайрчээ. Тэрбээр элэгний хүнд өвчин туссан тул Энэтхэг улсад элэг шилжүүлэх хагалгаанд орохоор болоод байгаа аж. Хагалгааны зардалд 230 сая төгрөг шаардлагатай болсон тул элэг нэгт монголчууддаа хандаж сайн сэтгэлийн угаас хандив тусламж үзүүлэхийг уриалж байгаа юм...

Маргаашнаас нойтон цас орж, эрс сэрүүсэх нь

Ихэнх нутгаар маргаашнаас нойтон цас орж, эрс сэрүүсэх цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдэж байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна. 2018 оны есдүгээр сарын 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, салхи 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, эрс сэрүүсэх зэрэг цаг...

Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 69.8 мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны...

Гэрээт хугацаандаа ажлаа хийж чадахгүй байгаа газруудтай хот хамтрахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 онд эхлүүлж, Шастины нэрэмжит Улсын...

Сүхбаатарын талбайд “Номын баяр” болж байна

“Үндэсний номын баяр 2018” энэ жил 24 дэх удаагаа “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор төв талбайд эхэллээ. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын Зохиолчдын Эвлэл, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулж буй энэ удаагийн номын баярыг улсын хэмжээнд зохиолч, яруу найрагчид, аймаг, нийслэл, орон нутгийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, ном, эрдмийг сурталчилж түгээн...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
17.7 ° C
17.7 °
17.7 °
25%
5.5kmh
82%
Дав
18 °
Мяг
23 °
Лха
9 °
Пүр
10 °
Баа
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ