“БИ НАР” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр боллоо.
Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн...
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгохыг даалгав
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, тус зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, 2019 оны төлөвлөгөөг баталлаа.
Гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг сонссоны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх зөвлөлийн гишүүд, яам, агентлагийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.
Хүүхдийн зуслангуудын хууль бус хувьчлал, зуслангийн эзэмшлийн газарт газар олгосон шийдвэрийг эргэж харах шаардлагатай байна. Тухайлбал, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан анх...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуй нэгжүүдийг тэргүүллээ
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 оны "ТОП-100" аж ахуйн нэгжийн хоёрдугаарт дахин эрэмбэлэгдэж, өргөмжлөлийг гүйцэтгэх захирал Б.Ганхуяг Төрийн ордноо гардан авлаа.
Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй уг шалгаруулалт нь Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн ААН-үүдийн жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, хөрөнгийн...
“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ“ зөвлөгөөн боллоо
Нийгмийн тогтолцооны хамгийн чухал хэсэг болсон гэр бүлийг тойрсон салалт, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн асуудлууд ихсэж үүнээс улбаалан хүүхдийн энэхүү язгуур эрхийг зөрчих явдал ихсэх хандлагатай болсон.
Тиймээс МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачлагаар Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Дэлхийн Зөн...
“Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-ийн эзэн боллоо
"BLOOMBERG AWARDS 2018"-ИЙН "ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ" - “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
“Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид “Анд глобал” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-ийн эзэн боллоо.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 40 сая гаруй тонн нүүрс олборлосон “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая...
Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа
ЕГ-ын дарга асан Б.Хурцыг цагдан хорих хуулийн хугацаа өчигдөр дууссан билээ.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болов.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг анхан шатны эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг дахин 15 хоног болгож сунгаж шийдвэрлэжээ.
Түүнийг хууль тогтоомж...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК “Тавантолгой төмөр зам”-ын хэдэн хувийг эзэмших вэ
Хэдхэн хоногийн өмнө "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болж, 2018 оны ногдол ашгаа бүтээн байгуулалтын төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах болсноо мэдэгдлээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд өнгөрсөн жил өндөр ашиг орлоготой ажилласан, татвар хураамжаа төлөөд, 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай үлдсэн тооцоо гарсан. Энэ оны эхний улирлын байдлаар улсын төсөвт 193,5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа ч мөн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ХЭХ-ын...
Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиолоо
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр...
Баян-Өлгий аймгийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа
Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөл гарсантай холбогдулан дөрөвдүгээр сарын 30-ны өдөр тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа.
Энэ талаар өнөөдөр аймгийн Засаг даргын "Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон шийдвэрийг цуцлах тухай" 324 тоот захирамж гарсан байна.
Тус захирамжид "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол дахин бүртгэгдээгүй, цаашид хорио цээрийн дэглэм тогтоох шаардлагагүй гэсэн...
Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг сүндэрлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд
сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60%
1kmh
7%
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
- Advertisement -






































