4.1 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 20, 2024

Кино

Ким У Бин хорт хавдраасаа болж цэргийн албаас чөлөөлөгдлөө

Солонгосын сайхан залуучуудын нэг, 29 настай  жүжигчин, загвар өмсөгч Ким У Бин 2017 оны тавдугаар сард  хорд хавдартай болж, улмаар урлагийн ертөнцөөс хөндийрч  эмчилгээ хийлгэж эхэлсэн билээ. Солонгос улсын хуулиар насанд хүрсэн бүх эрчүүд хоёр жилийн цэргийн алба хаах ёстой байдаг. Энэ журмын дагуу өнгөрсөн 11 дүгээр сард жүжигчин Ким У Бинд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна. Гэхдээ түүний биеийн байдал болоод хорт хавдрын...

Гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдаан зарлав

Засгийн газар НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран энэ оны долдугаар сарын 16-19-нд Улаанбаатар хотноо "Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал"-ыг зохион байгуулах юм байна. Үүнтэй холбоотой Засгийн газраас ивээн тэтгэж, гамшгийн эрсдлийг бууруулах сэдвээр баримтат киноны уралдааныг Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зарласан байна. 29 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааны шилдэг хоёр бүтээлийг шалгаруулан, Азийн сайд нарын бага хурлын үеэр олны...

Азийн алдартай хосууд салжээ

Солонгосын алдарт жүжигчин,  Сон Сын Хун БНХАУ-ын жүжигчин Ли Ифэй нар салсан тухайгаа албан ёсоор мэдэгджээ.  Тэд ажлын шахуу хуваариас болж үргэлж хамт байж чадахгүй болсон учир салж, найз хэвээр үлдэхээр болсон тухайгаа олон нийтэд зарласан байна. Жүжигчин Сон Сын Хун жүжигчин Ли Ифэй нар  хос 2015 оноос хойш болзож эхэлсэн бөгөөд тухайн үедээ хамгийн алдартай хосын тоонд зүй ёсоор тооцогдож байсан юм. Жүжигчин Сон Сын...

“One Night” МУСК ирэх сард нээлтээ хийнэ

“One Night” дараа нь Болзоо тэгээд Гэрлэлт эцэст нь Үерхэл. Бид яагаад энэ дарааллаар амьдрал зохиогоод байгаа юм бол? Энэ хэв маягийг зөв дараалалд оруулахын тулд залуус бид юу хийх ёстой вэ? Батсайхан энэ бүхнийг ЗӨВ болгох гэж холын аянд гарна. Харин түүний хамтрагч ЯАХ БОЛ? "One Night" МУСК-ны албан ёсны трейлерийг хүлээн авна уу. https://www.youtube.com/watch?v=B7FVZBZ81SI

Зургаан найруулагчийн зургаан ишлэл буюу “БУМЕРАНГ”

Хүн төрөлхтөн үйлийн үрээс зугтах боломжгүй гэдэг. Таны бодож сэтгэж, ярьж хэлж, хийж байгаа үйлдэл бүхэн ямар нэгэн байдлаар хэлбэрээ өөрчлөн, эрт орой хэзээ нэгэн цагт эргэн ирдэг байна. Амьдралын хууль гэгддэг үйлийн үр сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, "Бумеранг" нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ. "Бумеранг" антологи кино нь энэ сарын 26-аас бүх кино театраар гарна. Эдгээр найруулагчийг нэрэлбэл Ч.Батбаяр, Б.Ганболд,...

"Жинжиймаа" киноны 15 жилийн ой тохиож байна

Энэ онд  найруулагч О.Машбатын "ЖИНЖИЙМАА" киноны 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд  "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны захиалгаар 2002 онд бүтээжээ. Киноны 15 жилийн ойг БСШУС-ын сайдын ивээл  дор хүчирхийллийн эсрэг эмэгтэйчүүдийн дуу хоолойг нэгтгэн энэ сарын 15-наас тэмдэглэх гэж байна. Киноны дууны шүлгийг сэтгүүлч, яруу найрагч У.Булган, аяыг УГЗ Л.Балхжав бичиж, МУГЖ Т.Ариунаа дуулсан билээ. Тэгвэл МУГЖ, "Хүүхдийн элч" дуучин  Т. Ариунаа "Жинжиймаа" киноны дууг...

"Аав" БНХАУ-ын кино театруудаар гарна

Найруулагч Г.Эрдэнэбилэгийнн бүтээл “Аав” УСК БНХАУ-ын кино театруудаар албан ёсны эрхтэйгээр гарч эхэлжээ. Энэ онд тус улсад гадны таван кино гарах эрх авснаас 4 нь АНУ-ын бүтээл, 1 нь манай улсын “Аав” кино юм. Монгол кино анх удаа Хятад улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр гарч эхэлсэн нь энэ бөгөөд “THREE FLAMES pictures”-ийн хамт олон БНХАУ-ын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрэх боломжийг олгожээ.

“Солиот эх”-ээр уйлуулж, “Алтан өндөг”-өөр инээлгэнэ

Шинэ оны босгон дээр “Солиот эх” киногоороо үзэгчиддээ бэлэг барьсан “Х-Түц” продакшны хамт олон  ээлжит дэлгэцийн уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байна. Тэд энэ онд “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын  УСК-г үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж. “Солиот Эх”, “Алтан өндөг” хэмээх бүтээлүүдээ  тэд олон улсын кино наадмуудад оролцуулахаар төлөвлөсөн бөгөөд хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа хүргэхийг зорьж байгаа юм. Үүнээс гадна жүжигчин Т.Бархүү...

“Хавцалд” МУСК тун удахгүй үзэгчиддээ хүрнэ

Нисдэг тэрэгний нислэгийн баг томилолт аван аян замд гарна. Хүрэх газраа хүрэлгүй үл мэдэгдэх хадан хавцалд нисдэг тэрэг унаснаар адал явдал эхэлнэ. Байгалийн хүнд хэцүү байдал, үл мэдэгдэх хадан хавцалд юу болохыг хэн ч таашгүй... Учир битүүлэг хадан хавцалд нууцлаг зүйлүүдтэй нүүр тулгарснаа багийн гишүүд хэрхэн мэдэх билээ. Энэхүү нууцыг “Хавцалд” адал явдалт уран сайхны киноно энэ сарын 19-нөөс бүх кино театруудаар хүлээн авч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
52%
0kmh
40%
Ням
2 °
Дав
1 °
Мяг
9 °
Лха
4 °
Пүр
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ