-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Улс төр

Л.Элдэв-Очирыг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ үеэр байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын нэрийг дэвшүүлэх саналтай байгаагаа хэлсэн. Гишүүдээс өөр хүний нэрийг дэвшүүлээгүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Ховд, Чойбалсан, Багануурын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлав

Ховд, Чойбалсан, Багануур хотын 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ховд хот баруун бүсийн олон ястны уламжлал, урлаг, соёлын өвийг хадгалан хөгжүүлж, бүсийн боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, олон улсын аялал жуулчлал, эх газрын боомт, тээвэр ложистик, хангамж үйлдвэрлэлийн парк бүхий ногоон хөгжлийн загвар хот болох юм. Чойбалсан хотыг зүүн бүсийн аялал жуулчлал, гадаад худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, хөдөө аж...

Европын Холбооны татварын ил тод байдлын стандартыг хангана

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын зорилгоор ил тод байдал, мэдээлэл солилцооны дэлхийн форум”, “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх”-ийн эсрэг байгууллагад элсэн орох тухай хүсэлт гаргах нь зүйтэй гэж үзлээ. “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний татварын хэлэлцээртэй холбогдох хэсгийг хэрэгжүүлэх тухай олон талт хэлэлцээр”, “Татварын удирдлагын чиглэлээр харилцан туслалцах тухай олон талт хэлэлцээр”-т элсэн орох шаардлагатай эсэхийг судлахыг холбогдох...

Шадар сайд Эрээн хотын удирдлагуудтай чөлөөт бүсийн талаар санал солилцлоо

Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүс”-д хэрэгжсэн дэд бүтцийн төслийн эхний шатны хэрэгжилттэй газар дээр нь танилцахаар энэ сарын 18-19-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллалаа. Шадар сайдын томилолтын хоёр дахь өдөр буюу өчигдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн, Эрээн хотын дарга Лю Жыпин тэргүүтэй тус хотын удирдлага Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзаж, Эрээн хот дахь Чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. БНХАУ-ын...

О.Баасанхүү МАХН-ын дарга болохоор Дээд шүүхэд ханджээ

МАХН-ын их чуулган хоёр талд хуралдсан. Нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал бөгөөд энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон юм. Тус хуралд ирсэн намын гишүүдийнх нь шийдвэрээр намын даргаа өөрчлөх шийдвэр гаргасан гэдэг. Ингэхдээ МАХН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгосон. Тэгвэл О.Баасанхүүг тус намын даргаар бүртгүүлэхээр МАХН-аас Улсын дээд шүүхэд хандсан байна.

Цэц УИХ-ын гишүүдийн өөрсдийгөө хаацайлсан хуулийн заалтыг хүчингүй болголоо

Өнөөдөр олны анхаарал татсан асуудлаар буюу "УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй" гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Их суудлын хуралдаанаас Үндсэн хуулийн 6.9.1-т заасан “нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгох шийдвэр гарчээ. Энэ маргааны эх нь олон сар үргэлжилсэн "УИХ-ын гишүүн Д.Гантулга...

Ж.Батзандан Б.Хурцыг тойрсон мафийн бүлэглэлийн нэрсийг зарлана гэв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан. Уг сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж буй талаараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Дүрс бичлэг: https://www.facebook.com/batzandanj/videos/10156149374272845/

Г.Занданшатар: Налайх дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна

Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлолт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд ажлын хэсэг байгуулан хяналт шалгалт хийж, байгаль орчныг бохирдуулах, уулын ажлын ашиглалтын техник, технологийг зөрчих, улмаар иргэдийн эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авч цэгцлэн үр дүнг нь танилцуулахыг Засгийн газрын хуралдаанаар холбогдох хүмүүст даалгалаа. Тус дүүрэгт хууль бусаар хөдөлмөр эрхэлж...

У.Хүрэлсүх: Түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ...

Ө.Энхтүвшин: Замын-Үүд чөлөөт бүсийг даруй нээе

Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин “Замын-Үүд чөлөөт бүсэд 58.8 сая ам.долларын хөрөнгө орсон байна. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний шат хэрэгжсэн. Энэ бүсийг яаралтай эргэлтэд оруулахгүй дахиад нэг жил өнгөрөхөд Замын-Үүд чөлөөт бүсийг олон нийт сураглахаа ч больж мэднэ. Усан хангамж, ариутгах...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
1kmh
0%
Пүр
-13 °
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ