О.Баасанхүү МАХН-ын дарга болохоор Дээд шүүхэд ханджээ

МАХН-ын их чуулган хоёр талд хуралдсан. Нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурал бөгөөд энэ сарын 09-10-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон юм. Тус хуралд ирсэн намын гишүүдийнх нь шийдвэрээр намын даргаа өөрчлөх шийдвэр гаргасан гэдэг. Ингэхдээ МАХН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгосон. Тэгвэл О.Баасанхүүг тус намын даргаар бүртгүүлэхээр МАХН-аас Улсын дээд шүүхэд хандсан байна.