-18.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

  ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баярцогтыг суллах, үргэлжлүүлэх...

Ардчилсан намын бүлэг маргааш Оюутолгойн асуудлыг хэлэлцэх нь

УИХ-ын хаврын чуулганыг ирэх пүрэв гарагт 10.00 цагт нээхээр товлоод байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш /2018.04.03/ хуралдахаар болжээ. Энэ удаагийн хурлаараа “Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэнэ. Мөн сүүлийн үед олны анхаарлын төв ороод байгаа  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх бололтой. Дашрамд дуулгахад, чуулган завсарласан өдрүүдэд  Авлигатай тэмцэх газрын зүгээс “Оюутолгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлуудаар...

Хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгах хуульд оруулах төслийг Ерөнхийлөгч санаачилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилгатай ажиллаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал...

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, хүлээлгэж өгөв. Энэ төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын анхны нэгдсэн төлөвлөгөө юм...

Р.Содхүү, З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Р.Содхүү нь тэтгэврийн насанд хүрсэн тул ажлаас нь чөлөөлсөн гэсэн мэдээлэл байгаа бол З.Энхтөрийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Засаг даргаас нь чөлөөлсөн аж. Сүхбаатар аймгийн ИТХ-аас өмнө нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан З.Энхтөрийг огцруулах...

Монгол улс “Өрийн урхи”-нд гүн баттай орсноо дэлхий нийтэд зарласан...

  “Өртэйгээр хөгжих”, төсвийн мөчлөг... Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдээд 100 хонохдоо амжуулсан чухал 30 ажлын магнайд “Чингис” бондын өрийг дарсан гэж оруулжээ. Мөн БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, Мянганы Сорилтын корпорацтай гэрээ байгуулж 350 сая ам.долларын санхүүжилт баталгаажлаа” зэргээр зээл авч өрөө шийдвэрлэсэн болон нэмж авахаар үзэглэсэн гадаад зээлтэй холбоотой асуудлыг онцолжээ. Харин Монгол...

Х.Баттулга: Татвар төлөгчдөө дарамталж, цэцэглэн хөгжилтийн тухай ярина гэж хэзээ ч байхгүй

Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн форум өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Энэ жил форумыг гурав болон тавдугаар сард хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр болсон форум нь эхний шат буюу Төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг байсан бөгөөд “Хүчээ нэгтгэе” уриан дор Татварын хуулийн шинэчлэл, агаарын бохирдол, аялал жуулчлал, дэд бүтэц, засаглал, өмч хувьчлал, хөдөө аж ахуй зэрэг салбар хуралдаанаар үргэлжилж...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 44.6 хувьтай байна

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2017 оны эцсийн байдлаар 44.6 хувьтай гарчээ. Бодлогоор нь авч үзвэл : Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 53.9 Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 39.8 Нийгмийн бодлого 46 Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 41.2 Засаглалын бодлого 47.2 хувьтай байна.

Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулна

“Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа. Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан https://www.youtube.com/watch?v=umgNwgQYbvs

Зургаадугаар сарын 1-н хүртэл БҮХ аймаг сумдад хурдан морины уралдаан хийхийг ХОРИГЛОЛОО

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өргөн барьсан Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг хязгаарлах зорилгоор 2018 оны 06-р сарын 01-ний өдрийг хүртэл бүх аймаг, суманд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглов. Мөн шүлхий өвчний голомттой болон өвчин илэрсэн аймаг, сумдад малын шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
71%
0kmh
5%
Баа
-10 °
Бям
-12 °
Ням
-15 °
Дав
-14 °
Мяг
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ