-19.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 31, 2025

Улс төр

Утаа бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг цогцоор нь шийднэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа. Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны...

АТГ-ын алба хаагчдын цалин нэмнэ гэдэг нь ташаа мэдээлэл гэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдлаа. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуралдааны эхэнд “2017 оны отгон хуралдаан өнөөдөр болж байна. Энэ онд Хууль зүйн байнгын хороо их ачаалалтай ажилласан. Идэвхтэй ажилласан нийт гишүүддээ талархал илэрхийлье” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх хоёр асуудлыг танилцуулав. Эхлээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны...

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар тушаал гарган Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх дэд хороо байгууллаа. Дэд хороо хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичиг боловсруулахдаа хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх хуулийн этгээдийн төлөөллөөр тухайн асуудлыг хэлэлцүүлэн, санал авч, зөвшилцөх, мэдээллээр хангах үүрэг хүлээсэн байна. Дэд хороог Үндэсний хөгжлийн дарга ахлах бөгөөд дэд даргаар...

Ханиад томууны үед Цэргийн госпитал, ТТАХ-дын эмнэлэгт хүүхэд хүлээн авах боломжтой

Улаанбаатар хотын агаарын бохирдол эрс ихэссэн, хүйтний эрч чангарч ес эхэлж байгаа энэ үед нийслэл дэх хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, зарим тохиолдолд өвчтөнүүд шаардлагатай тусламж үйлчилгээ авахад хүндрэл үүсдэг. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өнгөрч буй долоо хоногоос эрс нэмэгдсэн талаар эмч нар ярьж байна. Ойрын хоёр, гурван сарын хугацаанд энэ байдал үргэлжлэх болон нөхцөл байдал илүүтэй хүндэрч болзошгүй, жил бүр л энэ байдал...

Ерөнхийлөгч дүүргийн эмнэлэгт гэнэтийн шалгалт хийлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн эмнэлэгт гэнэтийн “шалгалт” хийлээ. Ханиад томууны дэгдэлт их байгаатай холбогдуулан фэйсбүүк хэрэглэгчдийн зүгээс эмнэлгүүдийн бодит байдалтай танилцахыг Төрийн тэргүүнээс хүссэн байна. Ерөнхийлөгч энэхүү хүсэлтийг хүлээн авч Баянзүрх дүүргийн эмнэлгийн бодит байдалтай танилцжээ. https://www.facebook.com/purewkhuu.setguulch/videos/1056747094466136/

С.Жавхланг байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө

УИХ-ын гишүүн С.Жавхлан байнгын хорооны гишүүнээс чөлөөллөө. Тэрбээр Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдөхийг хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ. Уг хүсэлтийн дагуу өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Жавхланг тус байнгын хорооны гишүүнээс чөлөөлөх тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга танилцуулаад, санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ.

Б.Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандлаа

Дундговь аймгаас УИХ-д сонгогдсон Б.Наранхүү гишүүнийг УИХ-аас эгүүлэн татах асуудлыг хөндөж хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Үндсэн уульд "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн байдаг. Гэтэл Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх дээр эргэлзээтэй хэмээн тэд үзсэн байна. Иймд Үндсэн хуулийн цэц...

Концессын гэрээг цуцалсан Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгов

Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэн “Концессын гэрээ цуцлах тухай” Засгийн газрын 2015 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар тогтоолыг хүчингүйд тооцов. Цаашид “Чингис лэнд девелопмент групп Шинэ хөгжлийн зам” түншлэлтэй байгуулсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийн гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүд биелсэн эсэхийг дүгнэн, гаргасан санал, дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Дээрх чиглэлийн 630 км хурдны...

Ерөнхийлөгч Б.Хурцыг БНСУ-д суух Элчингээр томилох боломжгүй гэж үзжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас гадаадын зарим улсуудад суух Элчин сайд нарыг томилох асуудал удааширч байгаа тул үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлага байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүлээ. Уг албан бичигт Монгол Улсыг төлөөлөн гадаад улс оронд ажиллах Элчин сайд нарыг яаралтай томилоход анхаарал хандуулж, Засгийн газрын зүгээс томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал...

Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Тухайлбал 2010 онд 200 гаруй бүртгэгдэж байж. Энэ нь...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
77%
0kmh
1%
Пүр
-13 °
Баа
-11 °
Бям
-12 °
Ням
-14 °
Дав
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ