-27.9 C
Ulaanbaatar
Баасан, 1 сар 2, 2026

Улс төр

Сүхбаатарчууд Засаг даргаа огцруулахыг Ерөнхий сайдаас шаардлаа

Энэ хаврын улс төрийн тэмцэл Сүхбаатараас эхлэх нь тодорхой боллоо. Учир нь хоёр жилийн турш улстөржиж, аливаа асуудалд орон нутгийн иргэдийн эрхээс илүү намын эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг аймгийн Засаг дарга З. Энхтөрийн хууль бус томилгоо, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлнө хэмээн Ерөнхий сайдыг хүлээж байсан Сүхбаатар аймгийн иргэдийн урам хугарав. Өчигдөр Хэнтий аймагт ажиллаж, өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллахаар ажлаа эхлүүлсэн...

Солонгос улс  дахь Монгол сургуулийн багш нарыг шагнав

Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн XXIII Олимпийн наадмын арга хэмжээнд оролцохоор 2018 оны 2 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж байна. Энэ үеэр сайд Ц.Цогзолмаа Солонгос дахь Монгол сургуулийн багш А.Эрдэмтөгс, Б.Өлзийсайхан нарыг Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр, Г.Халиун, Т.Цэлмэг нарыг “Арга зүйч багш” тэмдгээр, багш Д.Нанжидсүхийг БСШУСЯ-ны  “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус...

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймагт  томилолтоор ажиллаж байна. Тэрээр орон нутгийн удирдлага, иргэдтэй уулзан Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын зорилтын талаар танилцуулна. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож тулгамдаад байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх юм. Ерөнхий сайд томилолтынхоо үеэр Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий иргэдэд цол, өргөмжлөлийг нь гардуулж, хэд хэдэн сумын эмнэлэгт түргэн тусламжийн машин хүлээлгэн...

Монголд жилд 100 иргэн цагаачаар квот авдаг болох нь

Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдөр /2018.02.07/ хэлэлцэн дэмжсэн. Энэхүү төслөөр Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосон байна. Улс орнуудад дараах байдлаар квот тогтоосон байна. Үүнд: -Оросын Холбооны Улсын харьяат иргэн 30-аас дээш -Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяат иргэн 30-аас дээшгүй; -бусад орны харьяат иргэн...

Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн асуудлыг хэлэлцэнэ

Хоёрдугаар сарын 07-ны Лхагва гарагт: 1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: - “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; - “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; - “Төрийн аудитын байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл; - Бусад. 2.Байгаль орчин, хүнс,...

Ч.Хүрэлбаатар:ОУВС-гийн нөлөөгөөр Монголын эдийн засагт үүр цайсан

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээгээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас өндөр гарлаа хэмээн тус сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб мэдэгдлээ. Ийнхүү богино хугацаанд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахад уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлснийг тэрээр онцолсон юм. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “ОУВС-гийн Ажлын хэсэг нэгдүгээр сарын 25-наас Монгол Улсад ажиллаад буцаж байна. Тус сангаас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр...

Ерөнхий сайд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийхийг уриалав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн гаргасан үзэсгэлэнг үзэж сонирхон, үйлдвэрлэгчдийн санал, хүсэлтийг сонслоо. Нэр бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйлдвэрлэсэн экобус, агаар шүүгч, сав, баглаа, боодол, хүнс, нийтийн хоолны тоног төхөөрөмж, автозам, барилга, хог хаягдлыг дахин боловсруулах, эрдэс чулуулаг, автомашины эд анги зэргээ үзэсгэлэнд толилуулж байна. Аж ахуйн нэгжийн удирдлагууд татварын хөнгөлөлт үзүүлэх, гаднаас оруулж ирдэг тоног төхөөрөмж, түүхий эдийг гаалийн...

Ерөнхий сайдад ”Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудлаар асуулга хүргүүллээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийн асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга хүргүүллээ. Уг асуулгад " 2010 онд "Жаст групп" ХХК Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 109 сая ам.долларыг зээл авахдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаанд тавьсан байдаг. Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь Ази тивдээ томоохонд тооцогддог жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал...

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийг хэлэлцэнэ

Хоёрдугаар дугаар сарын 06-ны Мягмар гарагт: 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: - Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2018.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; - Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслүүд. 2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хэлэлцэх...

Жефф Готтлиб: Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх нь ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын валютын сангийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Эдийн засгийн уналт зогсож, сэргэх шатандаа орсон нь Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны үр дүн. ОУВС-гийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллах үеэр тулгамдаад байсан хэд хэдэн асуудлаар тохиролцоонд хүрч чадсанд талархаж байгаагаа Ерөнхий сайд Засгийн газрын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
1%
Бям
-12 °
Ням
-15 °
Дав
-15 °
Мяг
-18 °
Лха
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ