МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав
Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх өчигдөр хэлэлцэв.
Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэмд өөрчлөлт оруулахдаа Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан аж.
Д.Эрдэнэбат: Оюутолгой Монголын эдийн засагт огцом тэлэлт авч ирсэн ч Монголын хөгжилд саад болж байгаа нь үнэн
-Ардчилсан намын бүлэг 2012-2016 оны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдэгдэл гаргана-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.12.04/ хуралдаж, УИХ -д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэр, төслүүдийн талаар, Ардчилсан намаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр, дэд хөтөлбөрүүдийн талаар өргөтгөсөн хурал хийж сонслоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд нийгэм...
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн ээлжит хуралдаан болов
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дөрөвдүгээр хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр боллоо. Хуралдаанаар Зөвлөлийн ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна. Үүний тулд бодлого, шийдвэр ил тод байх, хөрөнгө оруулагчдыг сонсож, гомдол, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэн хариу өгдөг хариуцлагатай, тогтвортой, тууштай байх ёстой гэж Хөрөнгө оруулагчдын...
Гадаад бодлогын хэрэгжилтийн талаар УИХ дахь АН-ын бүлэг санал дүгнэлт хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намаас гаргасан санал дүнэлт гаргаж УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы хуралдаанд уншиж танилцуулсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын Монгол Улсын гадаад бодлого, түүний хэрэгжилтийн талаар хийсэн мэдээллийг сонслоо. Энэхүү мэдээллээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын нэгдэн орсон олон...
У.Хүрэлсүх: Гадаад бодлогын үндсэн зорилгыг хангахын төлөө манай Засгийн газар ажиллах болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад бодлогын талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Гадаад бодлого, гадаад харилцаа үндсэндээ амжилттай явж ирсэн, амжилттай явж ч байгаа, улсын минь нэр хүнд дэлхийн тавцанд өндөр, гадаадад дүр төрх нь нааштай эерэг байгаа гэдгийг би өнөөдрийн хийх мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Гэхдээ өнөөдөр гадаад харилцаанд...
Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг томилж, чөлөөлөв
Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” , “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв.
Үүнд,
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн...
Сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж, өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.
Тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.
Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад...
С.Зоригийн хэргийн 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргалаа
УИХ-ын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мэдээлэл хийлээ. Тэрээр,
-УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж, гурван иргэнд ял шийтгэл хүлээлгээд байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргалаа. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд үлдлээ. Мөн...
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын талаар ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.
Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм.
Уг уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар,...
Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм.
Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-30.9
°
C
-30.9
°
-30.9
°
76%
1kmh
0%
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
Мяг
-18
°
- Advertisement -







































