-27.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

Д.Гантулга: Би ордонд бандааш ярьсан нь хуулиар хориглосон, ёс зүйг зөрчсөн хэрэг биш

УИХ-ын гишүүн Д.Гантулга Төрийн ордонд хувийн асуудлаар мэдээлэл хийсэн нь ёс зүйд нийцэхгүй гэж өмгөөллийн "Веритас партнерс" ХХН-ээс өнгөрсөн есдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандсан. Тэгвэл уг гомдлын дагуу өнгөрсөн сард УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас өөрөөс нь тайлбар авах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Д.Гантулга бичгээр тайлбар өгчээ. Уг тайлбарыг нь Ёс зүйн дэд хорооноос өмгөөллийн...

МАН-ын дараагийн дарга хэн бэ

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнээс муу үнэлгээ авч, сонгуулийн даваанд бүдэрч ялагдсан МАН-ын дараагийн дарга хэн болох бол. Монгол Ардын намын дарга, Ерөнхий нөхийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга гээд монгол ардын нам удирдлагуудаа хэдхэн хоногийн дараа шинэчлэн сонгохоор их хурлаа зарлаад байгаа. Намын дарга нь ерөнхий сайд байхаар намынхаа дүрмэнд заасан байдаг. Тэгэхээр одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх намын дарга болж ажлаа хэвээр нь үргэлжлүүлэх...

“Мэргэжилтэй ажилчин” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 5 тэрбум төгрөг төсөвлөнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2017.11.07) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 26 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааны эхэнд Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Улсын Их Хурлын 2016...

АН-ын бүлгийн дарга Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат манай улсад айлчилж буй Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн дарга, Британийн Хөдөлмөрийн намын гишүүн Жон Гроган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Хөдөлмөрийн намын гишүүн Уэйн Дэвид нар байлцлаа. Талууд...

Шадар сайдын Ажлын албаны даргаар Л.Саянааг томилов

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонгийн тушаалаар Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар Л.Саянааг томиллоо. Л.Саянаа 2016 оноос Монгол Улсын Шадар сайдын онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн 2016 оноос хойш Щвейцар Улсын Женев хот дахь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын "Гамшгийн эрсдэлийн бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх төсөл"-ийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс энэ онд хуралдана

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав. Монгол, Оросын Засгийн газар хоорондын монголын хэсгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Шадар сайд илэрхийлэв. Засгийн газар хоорондын комиссын 21 дүгээр хуралдааныг энэ онд багтаан хийх, Бүс нутаг, хил...

2018 оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэгдүүлэх шаардлага тавина

УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.11.07/  хуралдаж, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн ажлын хэсгийн дүгнэлт, 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Төсвийн тодотгол төсвийн тухай хуулийг зөрчиж орж ирсэн. Тиймээс хууль дээдлэх зарчмаа баримтлах ёстой гэдэг утгаараа Ардчилдсан намын бүлэг тодотголыг дэмжихгүй...

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авсангүй

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн төслийг авч хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тэрбээр, "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүй, төрийн албан хаагчдад 300 мянгөн төгрөгийг хууль зөрчиж олгохоор болсон, төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан байна. Уг хоригийг бүлэг...

Засгийн газар тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил тод, нээлттэй болгоно

2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ. Шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон гэж Ерөнхий сайд үзэж байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших...

Ерөнхий сайдын шийдвэр хэрэгжиж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХЗДХ, Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан тушаалыг цуцлахаа мэдэгдсэн. Гурван сайдын хамтарсан тушаалын дагуу шүүх эмнэлэг хүүхдээс гэмтлийн зэрэг тодорхойлоход хураамж авдаг байсан бөгөөд жилдээ нийслэлийн хэмжээнд таван сая, улсын хэмжээнд найман сая төгрөг төвлөрдөг байжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ “Бид өвдөж зовсон, хүчирхийлэлд өртсөн хүүхдээсээ мөнгө аваад яахав. Бид гараа сунган туслах ёстой. Засаг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
69%
0kmh
0%
Пүр
-13 °
Баа
-10 °
Бям
-13 °
Ням
-17 °
Дав
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ