Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын талаар ярилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тэргүүн нартай өнөөдөр уулзаж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.
Уулзалт өнөөдөр үүсээд буй зарим нөхцөл байдалд үнэлэлт өгөх зорилготой юм.
Уг уулзалтад ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ТЕГ-ын дарга Д.Гэрэл, ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ, ОБЕГ, Татварын ерөнхий газар,...
Ерөнхий сайд утааны эсрэг бүх нийтээр тэмцэхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд ажиллалаа. Тэрээр Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар цэцэрлэг, Баянхошуу дахь агаарын чанарын №6 харуулын цэг болон Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Н.Адьяасүрэнгийн гэрт очсон юм.
Гэр хорооллын 220 мянган өрх, 3000 гаруй уурын зуух нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг бөгөөд...
Кёкшюзан Д.Батбаяр Ерөнхийлөгчийн хүрээллээс "хөөгдөв"
Асашёрюү Д.Дагвадорж хэдхэн хоногийн өмнө фэйсбүүк хуудсаараа дамжуулан Кёкүшюзан Д.Батбаярыг Ерөнхийлөгчийн зөвлөх биш гэх мэдээллийг олон нийтэд өгсөн юм. Тодруулбал тэрбээр, “Батбаяр хувийн хувийн хөрөнгө оруулалтын шугамаар япон явсан гээд сая Улаанбаатарт буухдаа ярьж байна! Энэ нэрийн хуудсыг японы хэвлэл мэдээллийнхэнд тараагаад явсан байна! Ийм зүйлд Монгол улсын Ерөнхийлөгчийн нэрийг барих ямар шаардлага байгаа? Хувийн ажилдаа Ерөнхийлөгчийн зөвлөх гэсэн нэрийн хуудсыг ашиглаад явах хэр...
Нийслэлийн удирдлагууд аж ахуйн нэгжүүдээс татвар авах ажил голлон хийх нь
НИТХ ирэх оны төсвөө хэлэлцэж байugg. Нийслэлийн төсвийн нийт орлого 2018 онд 647.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхтой харьцуулахад 10869 тэрбумаас өсөн нэмэгджээ. Гэхдээ НИТХ-аар баталсан Нийслэлийн эдийн засаг,нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлаас нийслэлийн төсөвт 30 хувь нь л багтсан байгааг МАН-ын зарим гишүүд хуралдааны үеэр илэрхийлж байлаа.
Уг нь төсөв хийх явцдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, санал...
Х.Баттулга: Монгол өнөөдөр дэлхийн хамгийн баян мөртлөө хамгийн ядуу улс боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
Нээлттэй хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны Академи, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 36 байгууллагын нийт 100 гаруй эрдэмтэд оролцож илтгэл сонсож, байр сууриа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлсэн юм.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Улсын хөгжил, төрийн бодлогод эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлье” сэдэвт нээлттэй...
Экспортын нүүрсний тээвэрт зохицуулалт хийлээ
Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ. Энэ дагуу Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадвар нэмэгдэх хүртэл түр хугацаанд Тавантолгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хаднаас Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр тээвэр хийх боллоо.
Цагаан хад-Гашуунсухайт хооронд тээвэр хийхдээ орон нутгийн чанартай шороон зам ашиглах, гаалийн хяналтын талбайд нүүрс буулгах, ачихдаа байгаль орчинд сөрөг нөлөө багатай байлгах...
Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жил тарифын хөнгөлөлт эдэлнэ
“Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутгаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж гуравдагч зах зээлд гаргах тохиолдолд 25 жилийн хугацаанд тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэх юм.
Хэлэлцээрийн...
М.Ичинноров: Бүх насаар нь хорих ял бол цаазын ялнаас илүү том ял
Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялыг сэргээх асуудлаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа билээ. Тэгвэл энэ талаар хүний эрхийн хуульч М.Ичинноров байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр "Цаазын ялыг сэргээх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагын талаар нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдож, үзэл бодлоо илэрхийлэхийг минь хүссэн тул энд товчхон санаагаа буулгахаар шийдлээ.
Монгол улсын 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд...
Төв банкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” зэргийг цаашлаад бүр зогсоох гэнэ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.29) хуралдаан 10 цаг 07 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав....
Ардчилсан намын бүлэг хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.11.29/ хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцэв.
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тус хуулийн төсөлтэй холбоотойгоор Ардчилсан намын бүлэг өнгөрсөн тавдугаар сард мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төсөлд оруулах, анхаарах олон саналууд...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
1kmh
40%
Мяг
-17
°
Лха
-19
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-13
°
- Advertisement -









































