-25.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 23, 2025

Улс төр

7.4 тэрбум төгрөгийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Хуулийн төсөлд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ, БНХАУ-аас худалдан авч буй импортын эрчим хүчийг гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Ховд, Увс, Баян-Өлгий болон...

Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа

Гашуунсухайт боомтоор БНХАУ-д экспортолж буй нүүрсний тээвэрлэлт 120 км орчим үргэлжилж урт дараалал үүсгээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргасан байна. Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг арилгахаар УУХҮЯ-ны ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм. Уг ажлын хэсэг үүссэн урт дарааллыг бууруулахын тулд шинэ тээвэрлэлтийн чиглэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд ийнхүү түр...

Хамгийн их утаатай бүс дэх сургууль, цэцэрлэгүүдийг оноос өмнө агаар шүүгчээр хангана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хүрээнд энэ онд хийсэн ажлаа хэлэлцэн, цаашид хийх ажлаа тодотгов. Хуралд бүх яамны дэд сайд, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” болон “Утааны эсрэг ээж, аавууд” төрийн бус байгууллагын удирдлага оролцлоо. Өнгөрсөн 10...

У.Хүрэлсүх: Залуучуудынхаа хөгжил, дэвшлийн төлөө бүхнийг хийж хэрэгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс Залуучуудын хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхлэх бөгөөд залуучуудын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд чухал түлхэц болох юм. Үндэсний чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн...

Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Юнидо-гийн ерөнхий захиралтай уулзав

ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 12 дугаар сарын 8-ны өдөр ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Т.Гремингертэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар харилцан ярилцав. Сайд Д.Цогтбаатар ЕНБД Т.Гремингерт уг албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, олон улсад энх тайван, аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахад ЕАБХАБ-ыг чухал үүрэгтэй байгууллага гэж үздэгийн хувьд Монгол Улс...

Д.Хаянхярваа:Намрын чуулганаар УИХ ерөнхийдөө боломжийн сайн ажиллалаа гэж харж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2017.12.11/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн байна. Уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэхдээ “Нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс гарсан саналд үндэслэж, цаашид хэрхэн ажиллах зарчмаа тогтлоо. Хоёрдугаарт, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор...

Д.Эрдэнэбат: Хэлмэгдүүлэлт гэх алан хядалтын шарх өнөөдрийг хүртэл аниагүй байгааг анхаарах ёстой

-Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төслийг дэмжинэ- УИХ дахь Ардчилсан намын бүлэг  өнөөдөр  /2017.12.11/  хуралдаж, УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавын санаачлан боловсруулсан Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх хүрээнд хэлмэгдэгсдийн гэр бүлийн хүмүүсийг сонсож, ярилцав. Хууль санаачлагч Я.Санжмятав гишүүний танилцуулснаар...

Авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг гардуулав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан нэгдсэн зөвлөмжийг гардуулжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйлс байх ёстой. Жирийн иргэдээсээ эхлээд төрийн байгууллагын бүх шатанд авлигын эсрэг тэмцэх нь чухал. Энэ ч үүднээс сахилга, дэг журмыг...

Европын холбооны шийдвэрийг өөрчлөх арга замын талаар ярилцав

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 24 дүгээр уулзалт Австрийн Вена хотноо энэ сарын 07-08-ны өдрүүдэд боллоо. Уг уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцсон юм. Тэрбээр Сайд нарын уулзалтад хандаж манай улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ Европын Холбооны зүгээс Монгол Улсыг татварын ил тод бус тогтолцоотой улс орнуудын “хар жагсаалт”-ад багтаасан нь үндэслэл султай алхам болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Европын...

Болзошгүй зудад бэлэн эсэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин нягталж, үүрэг өглөө

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны Үндэсний зөвлөл хуралдаж, 2017 оны ажлын гүйцэтгэл, болзошгүй зудын эрсдэл болон хохирол багатай даван туулах төлөвлөгөөтэй танилцлаа. Мөн онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, зохион байгуулалтын талаар хэлэлцсэн байна. Үндэсний зөвлөлд яамд, Онцгой байдлын ерөнхий газрын эрх бүхий удирдах албан тушаалтнууд багтдаг. Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 оны эхний гурван сарын цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээнд тулгуурлан зуд тохиолдох...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
70%
1kmh
0%
Лха
-19 °
Пүр
-14 °
Баа
-16 °
Бям
-12 °
Ням
-19 °
- Advertisement -

Шинэ мэдээ