-12.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 27, 2025

Улс төр

Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсад хавсран суух зарим Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Бүгд Найрамдах Кот д’Ивуар Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Адама Доссо Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Жанан Мосазай, Мексикийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Бруно Фигуэроа Фишер Бүгд Найрамдах Мали...

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хаваржилтын талаар асуулга хүргүүллээ

Улс орон даяар хаврын их ажил эхлэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хаваржилтын бэлтгэл ажлын талаар Ерөнхий сайдад асуулга тавив. 2018 он гарснаас хойш шатахуун, түлшний үнэ литр тутамдаа 200-370 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, мал аж ахуйн болон үр тарианы...

Эрдэнэтийн 51 хувийн асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулахыг шаардлаа

ИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж,  УИХ-ын дарга М.Энхболдод  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг "Стандарт" банкинд барьцаанд тавьсан асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулах санал хүргүүллээ. Уг шаардлагад, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн өмчлөлийн 51 хувийг зээлийн баталгаанд гарсан “Жаст групп” ХХК нь Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан байх бөгөөд уг компани зээлээ хугацаандаа төлж чадаагүйгээс “Стандарт” банк Лондонгийн Арбитрын шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Улмаар Арбитрын шийдвэр...

Оюутолгойн гэрээг баталсан Засгийн газрын тэргүүн С.Баяр нарыг ч шалгах хэрэгтэй

УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан эхлэх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  /2018.04.03/ ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь...

Р.Содхүү Улсын бүртгэлийн шинэ даргад тамгаа шилжүүлжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү нь төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Тэгвэл түүний оронд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын дэд дарга Д.Дэлгэрсайханыг томилсон байна. Засгийн газрын тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны...

С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

  ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа билээ. Тэгвэл ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баярцогтыг суллах, үргэлжлүүлэх...

Ардчилсан намын бүлэг маргааш Оюутолгойн асуудлыг хэлэлцэх нь

УИХ-ын хаврын чуулганыг ирэх пүрэв гарагт 10.00 цагт нээхээр товлоод байгаа бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг маргааш /2018.04.03/ хуралдахаар болжээ. Энэ удаагийн хурлаараа “Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн” гэнэ. Мөн сүүлийн үед олны анхаарлын төв ороод байгаа  “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх бололтой. Дашрамд дуулгахад, чуулган завсарласан өдрүүдэд  Авлигатай тэмцэх газрын зүгээс “Оюутолгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлуудаар...

Хүүхэд хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгах хуульд оруулах төслийг Ерөнхийлөгч санаачилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилгатай ажиллаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал...

Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудад үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтын үеэр Төрийн тэргүүн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, хүлээлгэж өгөв. Энэ төлөвлөгөө нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын энэ чиглэлээр хамтран хэрэгжүүлэх ажлын анхны нэгдсэн төлөвлөгөө юм...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
66%
1kmh
0%
Ням
-17 °
Дав
-20 °
Мяг
-17 °
Лха
-17 °
Пүр
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ