-26.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 24, 2025

Улс төр

Ерөнхийлөгч 60 тэрбумын болон У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлаар албан бичиг илгээжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны...

Ж.Мөнхбат шалгуулах хүсэлт гаргалаа

ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ түүнийг албан тушаалаа ашиглан "Засаг чандмань майнз" компанид концессын гэрээ байгуулах тендерийн гэрээнд нөлөөлсөн гэх мэдээлэлд залруулга хийв. Тэрбээр цааш ярихдаа, "ЗГХЭГ-ын даргын үүрэгт ажлыг хаших хугацаандаа ямарваа нэг байдлаар албан тушаалаа ашигласан гэмт үйлдэл өдүүлж байгаагүй. Дорноговь аймгийн Сайншанд-Дэлгэрэх сумыг холбосон 130 км хатуу замын тендерт нийт 8 компани тендерт оролцохоор сонирхсон юм...

Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томиллоо

Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр Д.Үүрийнтуяаг томилжээ. Д.Үүрийнтуяа нь Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй, Нийгмийн удирдлагын менежер, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй нийгмийн бодлогын чиглэлээр мэргэшсэн нэгэн юм. Түүнчлэн Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн...

Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хурал хийлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.10.09/ 10:00 цагаас өргөтгөсөн хурал хийлээ. Хуралдаанд орон тооны бус зөвлөхүүд оролцож: Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл Бусад асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцон түр завсарлалаа. Энэ асуудлаар  УИХ...

УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төсөлд байр сууриа нэгтгэх юм. Мөн Монгол Улсын Их Хурлын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсэг 10.00 цагаас “В” танхимд хуралдах товтой байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Д.Медведев, Ли Көцян нар баярын цахилгаан илгээжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.Медведев нар баярын цахилгаан ирүүлжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх таныг Ерөнхий сайдаар томилогдсон таатай мэдээ дуулаад миний бие БНХАУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс танд чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. БНХАУ, Монгол Улс уул, усаар холбогдсон найрсаг хөршүүд мөн. Хятадын...

Ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, шинэ долоо хоногт ажлын хэсэг, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталжээ. Энэхүү хуваариар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. УИХ-аар өнгөрсөн пүрэв гаригт төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн тул ирэх долоо хоногт Байнгын хороо бүр дээр төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 10 дугаар сарын 10-ны Мягмар гаригт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас...

Ардчилсан намын бүлэг завсарлага авав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.10.06) хуралдаан 10 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг танилцууллаа. Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Засгийн газраас буцаан татсан. Засгийн газар шинээр байгуулагдаж буйтай холбоотойгоор ирэх оны төсвийн төсөлд өөрчлөлт орно, тоон үзүүлэлтүүд...

У.Хүрэлсүх: ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсад Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдаар миний бие томилогдсон. Шинэ Засгийн газрыг УИХ-ын сонгуулийн дүнгийн дагуу МАН дангаараа байгуулна, өмнөх Засгийн газрын бүтцэд ямар нэгэн өөрчлөлт орохгүй, зөвхөн бүрэлдэхүүнийг өөрчилнө” гэлээ. Эдийн засгийн өнөөдрийн орчин 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулж байх...

Ж.Батзандан:Вьетнам улс монголын олон залуусыг Засгийн газрынхаа тэтгэлгээр сургаж байгаад талархаж байна

Уулзалтын үеэр хоёр орны хооронд худалдаа, бизнесийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. Хатагтай Доан Тхи Хыөнг хоёр сарын өмнө албаа хүлээж авсан бөгөөд энэ хугацаанд УИХ-ын намрын чуулганы нээлтийг үзэж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг томилох түүхэн үйл явдлын гэрч болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ Вьетнамчууд Монгол руу бүх төрлийн будаа, кофе экспортлох сонирхолтой байгаа ч усан замаар тээвэр хийхэд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
0%
Пүр
-15 °
Баа
-14 °
Бям
-12 °
Ням
-18 °
Дав
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ