-18.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 1, 2026

Улс төр

Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.17/ нэгдсэн хуралдаан эхэлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Ч.Улааныг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авав. УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. АН-ын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа...

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн МАН-ын бүлэг үзэв

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй хэмээн үзжээ. УИХ-аас энэ сарын 02-нд Монгол Улсын 2019 оны төсвийг баталсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат, хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмжээн үзэж, өчигдөр буюу энэ сарын 15-нд бүхэлд нь хориг тавьсан. Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо...

"АН-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахыг дэмжинэ"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ХХААХҮ-ийн сайдын асуудал, Ерөнхийлөгчийн 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавьсан асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлуудын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. У.Хүрэлсүхийн Засгийн газарт Ардчилсан намын бүлгээс нийт долоон удаа танхимын гишүүддээ хариуцлага хүлээлгэх болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлагыг хүргүүлсэн. Ардчилсан намын бүлгийн энэ...

Байнгын хороо Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилохыг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 57,9 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшигчийг танилцуулсан юм. Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23...

“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов. “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл...

ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Уг саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн...

2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиуд, УИХ-ын тогтоолуудад бүхэлд нь хориг тавилаа. Энэхүү хоригоо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардуулан өгч, зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХОРИГТ: Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж,...

Я.Санжмятав: ЖДҮХС-аас их хэмжээтэйгээр нь бүлэглэн хулгайлах ажил би хийгээгүй

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. -Намайг хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой гарсан шийдвэрүүд болон зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлуудаар нэлээн зүйл яригдсан. Тиймээс хэвлэлийнхэн маань тодорхой тайлбар өгөөч гэсний дагуу тайлбар өгч байна. Сүүлийн үед мэдээллийн сайтуудад хамгийн их бичигдэж байгаа зүйлийн нэг нь 23 тэрбум төгрөгийн асуудал юм. Энэ нь 2013 оны долдугаар сарын 06-ны өдрийн Засгийн...

Дэслэгч генерал Д.Давааг Зэвсэгт хүчний жанжин штабын даргын үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

Шанхайд Ерөнхий консулын газар нээхийг дэмжив

Гадаад харилцаа өргөжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Шанхай хотод Ерөнхий консулын газар нээхийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Ерөнхий консулын газартай болсноор энэ хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж амьдарч,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
71%
0kmh
5%
Баа
-10 °
Бям
-12 °
Ням
-15 °
Дав
-14 °
Мяг
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ