УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээнэ
УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр 10.00 цагт нээнэ. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг дэгтэй. Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр оролцож үг хэлнэ.
Намрын чуулганаар нийт 25 асуудал хэлэлцэн, батлахаар төлөвлөжээ.
Намрын чуулганаар хэлэлцэх төслүүд.
1/Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
2/Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд...
Намрын чуулганыг ирэх даваа гаригт нээнэ
УИХ-ын 2018 оны намрын чуулган аравдугаар сарын нэгэн буюу ирэх даваа гаригт нээлтээ хийнэ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга захирамж гарган баталсан. Үүнд:
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл;
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Монгол...
Ерөнхийлөгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар ярилцав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд...
Засгийн газар “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлого хэрэгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөв, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон эдгээр төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9,676.5 тэрбум төгрөг буюу Дотоодын...
Ерөнхийлөгч Азербайжаны технологийн паркаар зочиллоо
Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Бүгд Найрамдах Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевын санаачилгаар 2016 онд тус улсын шинжлэх ухааны академийн дэргэд байгуулагдсан энэхүү паркийн зорилго нь эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, өнөөгийн шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, өндөр технологийн цар хүрээг өргөжүүлэх, судалгаа хийх, шинэ технологи эзэмшиж нэвтрүүлэх...
2013 оны 9 дүгээр сараас өмнө олгосон дипломат, албан паспорт хүчингүй болно
Засгийн газрын шийдвэрийн дагуу 2013 оны 9 дүгээр сарын 30-наас өмнө олгосон дипломат болон албан паспорт ирэх сарын 01-нээс хүчингүй болох талаар ГХЯ-наас мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд, "Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.
Монгол Улс нь гадаад паспортын хүчинтэй...
УИХ-ын дарга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа
Мэргэжлийн сүмогийн намрын башёд нэг ч уналгүй түрүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилт тогтоосон ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.
Тэрбээр энэ намрын тэмцээнд 41 дэх удаагаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн гээд мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд амжилтын эзэн болсон билээ.
УИХ-ын дарга...
Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжаны “Улсын газрын тосны сан”-гийн үйл ажиллагаатай танилцлаа
Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын бие даасан баялгийн сан болох Улсын газрын тосны сан (СОФАЗ)-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
1999 онд байгуулагдсан Азербайжаны Улсын газрын тосны сан нь нефть, байгалийн хийн салбараас олсон орлогыг төвлөрүүлж, ирээдүйд үр ашигтайгаар зарцуулах зохицуулалтыг хийх үндсэн үүрэгтэй юм байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчдийг сангийн Гүйцэтгэх захирал Шахмар...
Дэлхийн тархи судлалын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2018 оны есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад оролцохоор Монгол Улсад ирсэн олон улсын тархи судлалын эрдэмтдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Дэлхийн тархи судлалын байгууллагын (IBRO) ерөнхийлөгч Пьер Магистретти, гүйцэтгэх захирал Стефани де Ла Рошефүкоү, “Нейросайнс” олон...
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сенатор Дан Салливантай уулзав
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүн ноён Дан Салливантай уулзаж, Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Ерөнхий сайд түүнтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд түүний Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнстэй хийсэн яриа хэлэлцээний үр дүнд хоёр талын харилцаа шат ахиж, Өргөтгөсөн иж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
0%
Пүр
-13
°
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
- Advertisement -







































