О.Баасанхүү МАХН-аас гарах хүсэлтээ өгчээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарах хүсэлтээ тус намын дарга Н.Энхбаярт хүргүүлжээ.
Тэрбээр хүсэлтээ өгсөн тухай хэвлэлийн бага хурал хийхдээ, “Өөр намд элсэх эсэхээ энэ долоо хоногт шийдвэрлэнэ. Миний бие улс төрийн намуудад орон сууцны зээлийг бууруулах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг санал хүргүүлсэн. Үнэн ба Зөв намаас эхлээд олон нам миний саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн 2016 онд МАХН-наас намайг хөөсөн тухай мэдээлэл гарч байсан.
МАХН-д...
Засгийн газар ээлжит бусаар хуралдана
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 12.00 цагт ээлжит бусаар хуралдаж ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтан бүрт сар бүр 200 мянган төгрөг олгох журмын төслийг хэлэлцэнэ.
ХНХЯ, Сангийн яам хамтран боловсруулсан тус журмын төслийн талаар ХНХ-ын сайд С.Чинзориг өчигдөр мэдээлэхдээ, "COVID-19”-ийн улмаас ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад энэ сараас эхлэн гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор журамд тусгасан. Харин...
Ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах иргэний хүсэлтэд банк нотолгоо шаардахгүй
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас гаргасан хэрэглээний болон ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэр арилжааны банкуудад хэрэгжихгүй байгаа талаар иргэдийн ирүүлсэн өргөдлийн асуудлаар хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, "COVID-19 цар тахлын улмаас үүсэж байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Монголбанкнаас гаргасан хэрэглээний, ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг хэрэгжүүлэх журам гарсан. Энэ талаарх үүрэг даалгавар арилжааны банкуудад ирээгүйн улмаас шийдвэр...
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой дэглэм үргэлжилнэ
Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет ХХК-иудыг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор 100 хувь ТӨҮГ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг нь баталж, Засгийн газар шууд хяналтадаа авч зургаан сарын хугацаагаар хоёр удаа сунган УИХ-ын тогтоолоор онцгой дэглэм тогтоон үйл ажиллагааг нь үргэлжүүлж байгаа билээ.
Онцгой дэглэмийн хугацаа 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болсныг Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай...
Засгийн газар олон улсын байгууллагаас авах санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 19 асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Олон улсын гэрээнд цахим харилцааг ашиглах тухай НҮБ-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим ТӨҮГ-ын талаар авах арга хэмжээ багтжээ. Мөн "Монгол Улсад COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн хүрээнд...
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.
Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар газар Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд...
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төсөл, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл багтжээ.
Мөн хуралдаанаар Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай, “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай, Музейн тухай...
Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
Ардчилсан нам байгуулагдаж Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1989 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотод болсон залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнд оролцсон уран бүтээлч залуу сэхээтнүүд тухайн үед нийгэмд хуримтлагдсан бэрхшээл, зөрчлийг илэн далангүй илчилж, эрх баригчдын алгуур, идэвхгүй ажлыг хурцаар шүүмжилсэн. Тус зөвлөлгөөнд оролцсон хэсэг залуус өөрчлөлт, шинэчлэл хийхэд тус дөхөм үзүүлэх зорилготой улс төрийн...
Чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэнэ
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 15.00 цагт хуралдаж, 5 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн уг тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Гаалийн албан...
УИХ-ын гишүүн Б.Батзориг гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ.
Тэрбээр, “ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд зээл авсан асуудал гарсан. ХХААХҮ-ийн салбарыг хариуцаж байсны хувьд ёс зүйн хариуцлага хүлээх нь зөв гэж үзээд хүсэлтээ хүргүүлсэн. Сонгогчдоосоо хүлцэл өчиж байна” гэв.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-26.9
°
C
-26.9
°
-26.9
°
76%
1kmh
5%
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
Ням
-15
°
- Advertisement -
































