-17.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Улс төр

АН-ын улс төр хийгээд нийслэл дэх лидерийн эрэл

Эрх баригч намын үг, үйлдэл олон нийтийн өмнө ил тод, дэлгээтэй байдаг. Тиймдээ ч шүүмжлэл хойморт тамга барьж суугаа нэгнийг чиглэдэг нь “уламжлал” гэлтэй. Уламжлалын дагуу хотын даргын алдаа, оноо бүрийг өнгөрсөн хугацаанд олон нийт дэнсэлсээр ирсэн. Тэгвэл сөрөг хүчин юу хийв. Тэд ямар үүрэг зорилготой вэ. Хөгжингүй орнуудад сонгуульд ялалт байгуулж чадаагүй намууд эрх баригч хүчний алдаа дутагдлыг шүүмжлэн залруулж нийгмээ улам төгөлдөршүүлэхийн төлөө...

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзэв

Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэсэн саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов. Онцгой комисс мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нэн хэрэгцээтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлэх зэрэгт шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав. Өвчний халдвар...

УИХ дахь АН-ын зөвлөл намрын ээлжит чуулганы дүгнэлтийг танилцууллаа

2019 оны намрын ээлжит чуулган 86 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын болон дэд, түр хороод давхардсан тоогоор 119 удаа хуралдаж, нийт 154 хууль, Улсын Их Хурлын 51 тогтоол хэлэлцэн баталлаа.Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөл нийт 11 удаа хуралдаж, чуулганаар хэлэлцэж буй асуудал бүрт өөрсдийн байр сууриа илэрхийлж ажиллав. 2016-2020 оны УИХ-ын отгон намрын чуулган гэдгээрээ онцлог байсан бөгөөд онцлох сэдэв нь...

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцсэн байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар болон ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцов. Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн 3 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 9...

АН: Нэр бүхий улстөрчийн банк руу НДС-гийн 268 тэрбум төгрөгийг буцаах сонирхол байна

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр Капитал банкны асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Ардчилсан намын Дэд дарга Б.Дэлгэрмаа “Ардчилсан намын эрх бүхий албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна. Тодруулбал, НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасан, тус газрын санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Чулуунчимэг нарыг баривчилсан нь эрх баригчдын сонгууль угтсан улс төрийн акц хэмээн үзэж байна. Тиймээс Ардчилсан намын удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор үнэн бодит...

Өргөдлийн байнгын хороо 818 иргэний өргөдлийг шийдвэрлэжээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2019 намрын ээлжит чуулганы хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг танилцуулж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Ц.Гарамжав, Д.Дамба-Очир нар оролцов. Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 4 удаа хуралдаж, 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр 3...

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд тангарагаа өргөв

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ны шинээр томилогдсон таван гишүүн Төрийн ордонд өнөөдөр тангаргаа өргөлөө. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хорооны гишүүн томилогдсоноосоо хойш 21 хоногийн дотор “Би Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө” гэж заажээ. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын...

Коронавирусын халдвараас сэргийлж нэг эмнэлгийг тусгайлан бэлдэнэ

Улсын онцгой комиссын хуралдаан болж шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлын явцыг хэлэлцэв. Цаашид халдварын сэжигтэй болон онош нь батлагдсан тохиолдолд иргэдийг тусгаарлан эмчлэх зорилгоор нэг эмнэлгийг суллаж бэлэн байлгахаар болов. Мөн хилээр орж ирж байгаа монгол иргэдийг тухайн боомтод түр хугацаагаар тусгаарлах байр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Замын-Үүд, Буянт-Ухаа, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг ажиллахаар болов. Ажлын...

МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны...

Радио, телевизүүд үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх учиртай. Хүүхэд, залууст эх оронч үзэл,...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
1kmh
40%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ