-9.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 17, 2025

Улс төр

Иргэн Г.Буяндорж нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт гэх 65 хуудас материалыг ЕТГ-т өгөв

Иргэн Г.Буяндорж өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийллээ. ГАРГАСАН ГОМДЛЫНХОО ТАЛААР ИРГЭН Г.БУЯНДОРЖ: Би 1996 оноос хойш өнөөдрийг хүртэл бизнесийн салбарт ажиллаж байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, хуулийн байгууллагын зарим нэг ажилтнуудын хууль бус ажиллагааны тухай, тэдний ажил, албан тушаалтай холбоотой авлига, хээл хахуультай...

Бараа, бүтээгдэхүүний импорт, экспортыг хэвээр үлдээж, хилээр зорчих хөдөлгөөнийг хориглов

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хилийн боомтод хязгаарлалт хийх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д зорчихыг хориглолоо. Гэхдээ ажлын зайлшгүй...

Хятадын тал Уханиас оюутнаа татах Монголын хүсэлтийг хүлээн авлаа

БНХАУ-ын Ухань хотод байгаа 31 оюутнаа эх оронд нь тээвэрлэж авч ирэх Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрлөө. Иймд шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс болох Ухань хотод тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд тээвэрлэх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэх талаар бэлтгэл ажил хийгдэж байна. БНХАУ-ын эрүүл мэнд болон агаарын тээврийн холбогдох байгууллагууд, Ухань хотын гадаад харилцааны газартай Монголд Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэл...

600 мянган тонн шахмал түлш хийх хүчин чадалтай үйлдвэрийг хотын зүүн бүсэд барина

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр дахь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих асуудлыг хэлэлцсэнийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад танилцууллаа. “Улаанбаатар хотын дагавар суурьшлын бүсүүд болон 2,000 орчим нам даралтын зуух агаарын бохирдолд сөрөг үр дагавар үүсгэж байгаа учир сайжруулсан шахмал түлшээр хангах шаардлага үүсэж байгаа. Иймд 600 мянган тонны хүчин чадалтай, илүү өндөр технологи бүхий шинэ үйлдвэрийг хотын зүүн бүсэд барих Засгийн газрын...

Орон нутгийн сонгууль анх удаа ирцийн босгогүй боллоо

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэв. Тогтоолын төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Байнгын хороо энэ сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслүүдийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахаар тогтсон байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг...

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд мэдэгдээд чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хэлэлцэх...

Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын хүсэлтийг хаалттай горимоор хэлэлцэж, улмаар түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Нууцаар цаасаар санал хураалт явуулахад 30 гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал гаргажээ. Н.Номтойбаяр гишүүн “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө” гэж мэдэгдсэн. Тэрээр дөнгөж сая чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгсөн байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс 2012 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа, менежментийг төрийн дээд түвшинд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үргэлж баялгийн сангийн сайн талыг нь сонирхож байсан бол...

Санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүмүүс л “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Монголын талыг төлөөлнө

Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх эрх ашиг, эрхэм зорилгод тулгуурласан шийдвэр гаргах туршлага, мэдлэг, ойлголттой байх үндсэн шаардлага, нийтлэг болон тусгай шаардлага хангасан, санхүү, хууль, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай хүнийг “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд оруулна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2020 оны 01 дүгээр...

“Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг батлав

Үндэсний инновацийн тогтолцооны суурь, дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, инновацийн тэргүүлэх салбар, чиглэл болон нийгмийн үйлчилгээнд инновацийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн инновацийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, буцалтгүй тусламж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн өөрийн хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргах юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
overcast clouds
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
57%
0kmh
87%
Пүр
-6 °
Баа
-19 °
Бям
-19 °
Ням
-15 °
Дав
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ