Алтанбулаг боомтоор гурван хоног иргэдээ татна

УОК-ын шийдвэрийн дагуу ОХУ-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-10-нд 09.00–18.00 цагийн хооронд Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэх болжээ.

Нутаг буцах хүсэлтэй иргэд коронавирусний шинжилгээнд хамрагдсан бичиг, ОБЕГ-ын дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөр буюу 1 сая 50 мянган төгрөг тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангах шаардлагатайг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.