Сонгуулийн дүнг электрон дэлгэцээр танилцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг Сонгуулийн Ерөнхий хороо электрон дэлгэцээр танилцуулна.

Сонгуулийн санал хураалтын ажиллагаа 22.00 цагаас улс орон даяар зогсч, нийт 1983 хэсгийн хорооноос урьдчилсан дүн мэдээ Сонгуулийн ерөнхий хорооны серверт ирэх юм. Ирсэн мэдээг нийтэд дамжуулахаас өмнө ажиглагч нарт санал тоолох машины дүн мэдээг хувилан өгөх шаардлагатай. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хороонд байрлах электрон дэлгэцээр танилцуулах юм. Мөн энэ үеэр зөөврийн хайрцгаар санал өгсөн иргэдийн мэдээллийг ч танилцуулах аж.

Сонгуулийн ерөнхий хороо энэхүү технологийг сүүлийн гурван ч сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан бөгөөд нийтэд ил тод, шуурхай мэдээллэхэд ач холбогдолтой гэж үзэж буй юм.