“ШИНЭ ЭЛСЭЛТ-ШИЛДЭГ БОЛОВСРОЛ 2017” үзэсгэлэн яармаг болно

Жил бүр зохион байгууллагддаг “ШИНЭ ЭЛСЭЛТ-ШИЛДЭГ БОЛОВСРОЛ 2017” үзэсгэлэн яармаг Соёлын Төв Өргөөний Уран Зургийн Галерейн үзэсгэлэнгийн танхимд 2017 оны 7-р сарын 2-7-ны өдрүүдэд болно.

Энэхүү үзэсгэлэн яармагт БСШУСЯамнаас аттестатчилагдаж, БМИҮЗөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд, гадаадын сургуулиудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл олгож, шинээр элсэгчдээ бүртгэнэ.