Нэмэлт тунгийн хамрагдалт 42 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2022.01.01/ II тунд хоёр, нэмэлт сэргээх тунд 48, нийт 50 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.2 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2988 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.311 (76.9 хувь), 16-17 насны 26.924 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.