Монгол Улсын нийслэл хотын өдөр, Улаанбаатар хотын 383 жилийн ойг угтаж, Батлан хамгаалах яам болон тус яамны харьяа аж ахуйн нэгж, байгууллагуудын хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр (10 дугаар сарын 22-нд) зохион байгуулж байна.
Иймд хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь хэсэг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 63 дугаар тогтоолоор батлагдсан "Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журам"-ын дагуу иргэд өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж буй юм.