Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн Монголд болно
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос нэг жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдаг. Үүнд ДАШТ, тивүүдийн АШТ болон чансааны оноо олгох дөрвөн цуврал тэмцээн багтдаг. Тэгвэл чансааны оноо олгох дөрвөн цувралын нэг болох “Улаанбаатар опен” тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 29-нд эхэлнэ.
Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээн 400 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд одоогоор 17 орны 350 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Харин манай улс зохион байгуулагчийн давуу эрхээр нэг жинд...
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа
"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа. Бүртгэлийг өнгөрсөн сарын 1-нд нээсэн бөгөөд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаарыг энэ сарын 23-ны өдөр хүртэл олгоно. Түүнчлэн “Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
Спортын төв ордон (1 давхарт) - /1.5 км, 5 км, 10 км, 21 км, 42 км/Соёлын төв өргөө (захиргааны хаалга,...
“Улаанбаатар марафон-2025” тэмцээний энгэрийн дугаарыг олгоно
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлт эхлэхэд 12 хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар нийт 8800 орчим иргэн гүйхээр бүртгүүлснээс тал хувь нь буюу 4400 гаруй нь 5 км-т бүртгүүлжээ. Маргааш 5 км-ийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэлнэ. Дугаар тараах газруудын байршлыг танилцуулж байна.
Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо
Хаяг: БГД,...
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно. Гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 20-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тавдугаар сарын 10-аас бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэлнэ. Оролцогчид өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл долоон төрөлд гүйнэ. Тэгвэл энэ жилийн хувьд 5 км, 21, 42 км зайд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ. Тодруулбал, 5 км...
Нийслэлийн аварга шалгаруулах “Микро лион робот-2025” тэмцээн боллоо
Хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэх, бие даан суралцах чадварыг сайжруулах зорилгоор зохион байгуулдаг “Микро лион робот-2025” нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Нийслэлийн Боловсролын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ, Зохион бүтээгчдийн академи, “Лион робо” ХХК хамтран зохион байгуулдаг “Микро лион робот 2025” тэмцээнд нийслэл, орон нутгийн 37 сургуулийн 160 баг 350 гаруй сурагч оролцож, өөрсдийн зохион...
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар Марафон 2025”-ын хамгийн бага зай болох 1.5 км-т гэр бүлээрээ болон тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бөгөөд энэ төрөлд нийт 954 хүн гүйхээр бүртгүүлжээ. 5 км-ийн зайд 2451 иргэн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 794 хүн бүртгүүлсэн байна. Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн ангиллаар оролцох боломжтой. Энэ төрөлд...
Монгол бөхийн өргөөнд тавдугаар сард 15 барилдаан зохион байгуулна
Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр зохион байгуулах барилдаанаа танилцуулдаг уламжлалын дагуу тавдугаар сарын хуваариа олон нийтэд мэдээлэв.
Энэ сарын салхийг сумын цолтнуудын барилдаан хагалах бол “Чингэлтэй хайрханы хишиг” барилдаан эргэн ирлээ. Түүнчлэн дархан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх удаа зохион байгуулахаараа онцлогтой. Мөн хотын аварга шалгаруулах 3х3 багийн халз барилдаантай. Үүнээс гадна үзэгчдээс хамгийн олон санал харцага,...
"Хангарди" үндэсний шагайн харваа гурван өдөр үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “ХАНГАРДИ” үндэсний шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо.Үндэсний өв, өвөрмөц сонирхолтой наадгайн асрыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр "Хотын дарга Х.Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн шинэчилсэн найруулгад шагайн харвааг албан ёсоор оруулж, төрийн баяр наадмын нэгэн бүрэлдэхүүн болгосон. Энэхүү тэмцээнийг зохион байгуулж буй гол зорилго нь харваачид зөвхөн харвах, өрсөлдөхөд бус,...
Монголын жүдочид ААШТ-ээс дөрвөн медаль хүртэв
Тайландын нийслэл Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
29 орны 289 жүдоч оролцсон энэхүү барилдаанд манай улсаас 18 тамирчин зодоглож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Т.Ариунзаяа тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо...
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ
Шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлж, хүүхэд залууст спортын ач холбогдлыг уриалах зорилгоор “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод анх удаа өнөөдөр Сүхбаатарын талбайн асарт зохион байгуулж байна. Тэмцээнд 999 шатарчин оролцож, шилдгүүдээ тодруулна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулж буй уг тэмцээнийг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-22.9
°
C
-22.9
°
-22.9
°
64%
2kmh
40%
Дав
-10
°
Мяг
-11
°
Лха
-6
°
Пүр
-7
°
Баа
-21
°
- Advertisement -






































