Хотын захиргаа 2019 онд яармаг руу нүүнэ
Нийслэлийн удирдлагууд хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй хийдэг уламжлалт “Хот ба сэтгүүлч” уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтаар нийслэл хотод хийгдэж байгаа бүтээн байгуулалтын болон цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Нийслэл хотын авто замын түгжрэл иргэдийн толгойны өвчин болоод байна. Авто замын түгжрэлийг бууруулахад ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ?
-Түгжрэлийн асуудал бид бүгдийн санааг зовоож байна....
Хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурахгүй байгаа. Иймээс өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 15-наас хүүхдийн кабинет, томуугийн амбулаториудыг уртасгасан цагаар ажиллуулж эхэллээ. Тухайлбал, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, томуугийн амбулатори ажлын өдрүүдэд 08:30-21:00, хүүхдийн кабинет бямба гарагт 11:00-19:00, томуугийн амбулатори ням гарагт 11:00-19:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллах юм.
Түүнчлэн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу...
“Эрдэнэс-Тавантолгой” ХК бүтээн байгуулалтын төслүүдээ танилцууллаа
Монгол Улсын уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилготой “Discover Mongolia-2019” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. 17 дахь жилдээ болж буй уг удаагийн чуулга уулзалтад Дэлхийн жишиг уурхай - “Эрдэнэс-Тавантолгой” ХК оролцож байна.
Чуулга уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, Хөгжлийн газар хариуцсан Дэд захирал Т.Цогтбаяр компанийн үйл ажиллагааны тухай болон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар танилцуулж илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ “Эрдэнэс-Тавантолгой”...
“Монгол ард” Эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө
Монголд анх удаа нисэх онгоц буусан газрын талбай дээр сүндэрлэн баригдсан тэнгэр өөд тэмүүлж буй гурван онгоц бүхий хөшөөг 1985 онд Оросын уран барималч Л.К.Медяновын зураг төслөөр байгуулсан түүхтэй.
Бидний нэрлэж заншсанаар “гурван онгоц”-той хөшөө буй газарт анх 1925 оны 5 дугаар сарын 25-нд Монголын нисэх хүчний анхны онгоц болох “Ю-13”-ыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин жолоодон ирж энд газарджээ.
Нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орлоо
Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 11-26-ныг хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн есөн чиглэлд өөрчлөлт орж байна. Тодруулбал,
Ч:4 "5 шар - 3,4 -р хороолол - Сансарын тойрог"Ч:5 "Гэмтлийн эмнэлэг - Их тойруу - Шар хад"Ч:17б "Баруун 4 зам - Нарны зам - Зүүн 4 зам - Их тойруу"...
Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд энэ оны эхний хагас жилд ₮64 тэрбумын татвар төлжээ
Энэ оны эхний хагас жилийн байдлаар аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд 63.6 тэрбум төгрөгийн татвар төлжээ.
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгож 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан юм. Уг ажлын хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад 39,3461 жуулчин ирсэн...
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Тухайн байршилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажиллаж, барилгын явцтай танилцлаа.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном ““Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлж, доороо 109 автомашины зогсоолтой ногоон байгууламж...
Долоодугаар сард цаг агаар ямар байх вэ?
Цаг уур орчны шинжилгээний газраас долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ.
Баруун аймгуудын нутгаар. Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр агаарын дундаж температур ОЖД-аас бага байх аж. Баянхонгорын өмнөд хагаст ОЖД-аас бороо ахиу орно. Бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүхэн байна. Цаашдаа нэгдүгээр...
НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбатын уясан даага айрагджээ
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө.
Энэ жилийн наадмын эрлийз бага насны морьдын уралдаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газрын дарга, Нийслэлийн алдарт уяач Ш.Үнэнбатын уяж сойсон хонгор халзан даага айргийн дөрөвт хурдалж, уясан эзнээ баярлуулж, унасан хүүхдээ урамшуулж, наадамчин олноо цэнгүүлжээ.
Уясан хүлгээ айрагдуулсан НИТХ-ын тэргүүлэгч Ш.Үнэнбат, унаач...
“Эртэч монгол” аяныг эхлүүллээ
Биеийн тамир, спортын Улсын хорооноос энэ оныг иргэдийг дасгал хөдөлгөөнд уриалсан жил болгон зарлаж байна. Энэ үүднээс өнөөдрөөс эхлэн 6 дугаар сарын 1 хүртэл улс даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар эхлүүлж буй уг аянд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамирын газар, хороод нэгдэж байна.
Аяны хүрээнд төрийн өмчийн спорт, биеийн...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-20.9
°
C
-20.9
°
-20.9
°
77%
0kmh
15%
Ням
-12
°
Дав
-11
°
Мяг
-11
°
Лха
-7
°
Пүр
-10
°
- Advertisement -









































