-33.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 12 сар 11, 2025

Нийгэм

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлнэ

Гашуунсухайт боомтын авто тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, оновчтой болгох замаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилголр дараах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа. Энэ оны эхний хагас жилд нүүрсний экспорт буураад байсан боловч Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор хоногт дунджаар 1400 орчим авто тээврийн хэрэгсэл нэвтэрч, оны эхний 11 сарын гүйцэтгэлээр...

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана

Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан бөгөөд өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаана. Тодруулбал, Чингэлтэй дүүрэг:1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайБаянгол дүүрэг:15 дугаар хороо, Байгаль эх цогцолбортБаянзүрх дүүрэг:4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын Хөлбөмбөгийн талбай4 дүгээр хороо, Жуковын талбайБагануур дүүрэг:1 дүгээр хороо, Нацагдоржийн талбай...

“Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас...

Хүйтний эрч өдөртөө чангарна

Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэлсолигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч...

"UB Debate-2025" мэтгэлцээний шилдгүүд тодорлоо

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ. Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шат болж шилтгүүд тодорлоо. Багш нарын дунд өрнөсөн мэтгэлцээний “ГРАНПРИ” шагналыг МУИС-ийн ЕБАС, 115-р сургууль,...

"UB Debate-2025" багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ. Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шатанд шалгарсан шилдэг багуудын дунд мэтгэлцээн өрнөж байна. Энэхүү мэтгэлцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ.

Нийслэлд гурван байршилд халиа үүсэж, ГУББГ-аас шаардлагатай арга хэмжээг авч байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүссэн. Бид халиа тошин үүссэн Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн урд гүүрний хэсэгт ирээд байна. Энд гар ажиллагаагаар суваг татах, механизмаар сувагчлах,...

Гаалийн байгууллагын хууль бус баримтыг хүлээн авах тусгай шугамыг нээв

Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс нээлээ гэж Засгийн газраас мэдээлэв. Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад...

Шатахууны хангалт, түгээлтийг дөрөв хоногт багтаан хэвийн болгохыг үүрэгджээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчидтой өчигдөр уулзжээ. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын  хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алсалсан сум, багийнхныг 12-ны дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргажээ. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулахаар зохицуулахыг импортлогч аж ахуйн нэгжүүдэд хэлсэн байна.

“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-33.9 ° C
-33.9 °
-33.9 °
68%
1kmh
0%
Баа
-18 °
Бям
-16 °
Ням
-13 °
Дав
-12 °
Мяг
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ