Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт жилд 1.5 сая тонн хог хаягдал шатааж, хоногт 35 МВт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-2028 онд барих юм. Нийслэлд нийт хог хаягдлын 88.6 хувийг булж устгадаг бол ердөө 11.4 хувийг дахин боловсруулдаг. Хогийг булж устгах арга нь байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, метан хийг ихээр ялгаруулдаг....
Төрийн далбааг мандуулах ёслолыг амжилттай зохион байгуулсан сургуулийн багш, нийгмийн ажилтнуудыг урамшууллаа
НИТХ-ын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн ерөнхий боловсролын 55 сургуульд амжилттай хэрэгжүүлж, уламжлал болголоо.
НИТХ-ын дарга А.Баяр “Би сүүлийн 10 гаруй жил ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний үзэл санаа,...
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог...
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын тендерийн бэлтгэлийг хангаж байна
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. Энэ...
Нутгийн баруун хагаст өнөөдөр цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Манай орны өнөөдөр нутгийн баруун хагаст маргааш нутгийн өмнөд хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас үргэлжлэн орж, цасан шуурга...
Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Шинэ жилийн баярыг угтан нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд сүлд мод зассан. Өнөөдөр 19:00 цагт нэгэн зэрэг гэрлийг нь асаалаа. Төв талбайд зассан сүлд мод нь 22 метр өндөртэй, 12 диаметр өргөнтэй, 800 орчим шилмүүстэй. Сүлд модыг 2000 цэгэн гэрэл, биет тоглоомоор чимэглэсэн юм.
Чингэлтэй дүүрэг:1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбайБаянгол дүүрэг:15 дугаар хороо, Байгаль...
2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. Хөтөлбөрийн талаар НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан...
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм.
Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд...
Нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч биржийн арилжаа идэвхжив
Оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч 93 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.
Монгол Улс 2025 онд нүүрсний экспортыг 85 сая тоннд хүргэх зорилт тавиад байна.
Нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад биет хэмжээгээр 1.7 сая тонн буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Манай улс уул...
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна.
Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах,...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-23.9
°
C
-23.9
°
-23.9
°
77%
1kmh
40%
Бям
-16
°
Ням
-12
°
Дав
-14
°
Мяг
-13
°
Лха
-9
°
- Advertisement -










































