-26.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 13, 2025

Нийгэм

Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Боловсролын ерөнхий хуульд "Цахим сургалт" гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл...

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн. Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан. Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх...

Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна. Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн нэг, хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувьтай үргэлжилж байна. Мөн багц нэгийн 1786 айлын 20 блок орон сууцны барилгын суурь цутгалтын ажил 47.3 хувь, багц хоёрын...

Ихэнх нутгаар цас орж шуурна

Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон...

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" ОНӨТҮГ-ын эзэмшил газарт төлөвлөж буй бүтээн байгуулалтын талаар сонслоо

НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар “Төслийн хэрэгжилт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын танилцуулга, мэдээлэл”, “Наран шаралгын иж бүрэн цогцолбор байгуулах тухай” гурван асуудал авч хэлэлцлээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар танилцуулга, мэдээлэл өгч хорооны гишүүдийн асуултад хариуллаа. Баянзүрх дүүргийн XI, XXVI хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн ногоон...

Нарны гүүрний доогуурх замыг хоёр урсгалтай болгон өргөтгөж МТС-ийн уулзвараар буцаж эргэх шаардлагагүй зохицуулалт хийнэ

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгээс богино болон дунд хугацааны ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Нарны гүүрний доогуурх Uturn-ний зүүн талын нэг эгнээ замыг өргөтгөн шинэчилж буй ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, НИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгч Б.Сэмжидмаа, Ө.Сумъяабаатар, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран болон Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн...

800 айлын орон сууцны эхний ээлжийг энэ сард улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулна

Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу, Шархад төвүүдэд ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж буй.   Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн эх үүсвэрээс санхүүжүүлж буй энэхүү төсөл нь 3 хэсэгтэй. Нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд Баянхошуу,  Шархад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн орон сууц бүхий эко хотхон хорооллыг барьж байгуулах ба...

М.Үнэнбат: Газрын дахин төлөвлөлт, гэр хорооллын хөгжлийн сантай байх зохицуулалтыг хуульчилсан

НИТХ-ын гурван хороо хуралдлаа. Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хороо хуралдаж, Газрыг дахин төлөвлөх, Гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг батлах тухай, 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай, Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай асуудал хэлэлцлээ.

Улсын хэмжээнд бэлтгэсэн хадлан 193.1 мянган тонноор нэмэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 9 дүгээр сарын байдлаар 120.2 мянган тонн үр тариа, 60.6 мянган тонн төмс, 99.8 мянган тонн хүнсний ногоо, 43.0 мянган тонн таримал тэжээл хурааж, 595.8 мянган тонн хадлан, 9.3 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Хөвсгөл, Орхон, Булган, Төв, Сэлэнгэ аймагт хураасан үр тарианы 3.9-48.5 хувийг, Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд, Сэлэнгэ, Төв аймагт нийт төмсний 4-38 хувийг,...

Төв, зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуургатай

Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Увс...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
few clouds
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
69%
1kmh
20%
Ням
-12 °
Дав
-11 °
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-10 °
- Advertisement -

Шинэ мэдээ