-25.9 C
Ulaanbaatar
Лхагва, 12 сар 10, 2025

Нийгэм

"UB Debate-2025" багш, сурагчдын мэтгэлцээний финалын шат эхэллээ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Эерэг тэмүүлэл /Эртэч Монгол/ НҮТББ-тай хамтран "UB Debate 2025" сургагч багш бэлтгэх цогц хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын 45 сургуулийн багш болон ахлах ангийн сурагчдын дунд хэрэгжүүллээ. Өнөөдөр тус хөтөлбөрийн финалын шатанд шалгарсан шилдэг багуудын дунд мэтгэлцээн өрнөж байна. Энэхүү мэтгэлцээнийг нээж НИТХ-ын дарга А.Баяр үг хэллээ.

Нийслэлд гурван байршилд халиа үүсэж, ГУББГ-аас шаардлагатай арга хэмжээг авч байна

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан ГУББГ-аас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүссэн. Бид халиа тошин үүссэн Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн урд гүүрний хэсэгт ирээд байна. Энд гар ажиллагаагаар суваг татах, механизмаар сувагчлах,...

Гаалийн байгууллагын хууль бус баримтыг хүлээн авах тусгай шугамыг нээв

Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, оролцоог хангах зорилгоор 11-11 төвд гаалийн байгууллагын хууль бус, ёс зүйгүй үйлдэл, хүнд суртал, чирэгдлийн талаар баримт нотолгоо бүхий мэдээлэл хүлээн авах тусгай шугамыг өнөөдрөөс нээлээ гэж Засгийн газраас мэдээлэв. Нийгэмд шударга ёс тогтоох, баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Засгийн газар тусгай ажлын хэсэг байгуулсан. Энэ хүрээнд гаалийн байгууллагад...

Шатахууны хангалт, түгээлтийг дөрөв хоногт багтаан хэвийн болгохыг үүрэгджээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчидтой өчигдөр уулзжээ. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын  хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алсалсан сум, багийнхныг 12-ны дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргажээ. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулахаар зохицуулахыг импортлогч аж ахуйн нэгжүүдэд хэлсэн байна.

“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

2026 оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Лаг шатаах үйлдвэр зэрэг төслийн бизнес загварыг танилцуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” төслийн бүтээн байгуулалтын ажлын талаар албаныхан дараах мэдээллийг өглөө. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотод метро...

Хүйтний эрч ихэнх нутгаар чангарна

Нутгийн зүүн хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө...

Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -17-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг,...

Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлыг /СОР17/ Улаанбаатар хотод 2026  онд зохион байгуулна. Бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулахаар төлөвлөж, зураг төслийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Уг хурлыг НҮБ задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгожээ.

“Туул-1” коллекторын 1.6 км шугамыг угсарчээ

Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол хэвтээ тэнхлэгийн шугам “Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч төдийлөн хэрэгжиж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх уг шугамыг 18 жилийн хугацаанд энд тэнд тарсан байдалтай угсарсан ч олон жилийн хугацаанд шугам элэгдэж, ашиглалтад хүлээн аваагүй зэргээс үүдэн дахин шинэчлэх шаардлагатай болж байна. Нийслэлээс “Туул-1” коллекторын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-25.9 ° C
-25.9 °
-25.9 °
70%
2kmh
40%
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-13 °
Дав
-12 °
- Advertisement -

Шинэ мэдээ