Газар тариалангийн үйлдвэрлэлд учирч болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2025 онд улсын хэмжээгээр 274.1 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн улаанбуудай, 101.9 мянган тонн төмс, 208.6 мянган тонн хүнсний ногоо, 133.3 мянган тонн тэжээлийн ургамал, 27.2 мянган тонн тосны ургамал, нийт 745.1 мянган тонн ургац хураан авч өмнөх онтой...
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компаниар компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны...
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно
Нутгийн баруун хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй.
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор нойтон цас, цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,...
Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлыг хийнэ.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна. Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан...
Дүүжин замын тээвэр төслийн Яармаг, Хархорин дахь буудлын барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна
Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх юм.
Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгоод байна. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувьтай...
78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна
Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм.
Өнөөдрийн...
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
Нийслэлийн түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсэг богино болон дунд хугацааны шат дараатай ажлуудыг хийж байгаа бөгөөд ажлын явцаас тухай бүрд мэдээлж байгаа билээ. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэлх туслах авто замыг хоёр эгнээ болгох ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Уг замыг Дэлхийн банкны санхүүжилтээр...
Шатахууны нөөцийн сав барихаар импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно
Улсын хэмжээнд 440 мянган тонн шатахуун агуулах сав байдаг бөгөөд энэ нь манай улсын сар гаруйн хугацааны хэрэглээ юм.
Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нефтийн бүтээгдэхүүнийг 3-6 сарын хугацаанд хадгалах агуулах савтай болохоор тусгажээ.
Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, “Шатахуун нөөцлөх савыг ирэх жилд нэмэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ковидын хуулийг дахин өргөн барьж, шатахуун нийлүүлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон төр, хувийн...
Баянгол дүүрэгт 44 дүгээр байр, 50 дугаар байрын фасад, дулаалга, дээврийн засварыг хийж дуусав
Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах зорилгын хүрээнд нийтийн зориулалтай, орон сууцны засвар шинэчлэлтийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, хуучин орон сууц буюу Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны 44 дүгээр байр, 18 дугаар хорооны 50 дугаар байруудын гадна фасад, дулаалга, дээврийн засварын иж бүрэн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Нийслэлийн төсвийн...
Нийслэлийн хог хаягдлын 30 гаруй хувийг шатааж устгадаг болно
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжиж, иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж, өдөрт 1500 гаруй тонн хог хаягдал ялгарч байна. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2040 он гэхэд хоногт 2915 тонн шатах хог хаягдал гарч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх урьдчилсан төлөв гарсан. Иймээс төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Хог...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
1kmh
40%
Лха
-18
°
Пүр
-18
°
Баа
-18
°
Бям
-18
°
Ням
-14
°
- Advertisement -











































