Аюулт үзэгдэл, ослын 43 дуудлага бүртгэгдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 11-нээс 17-ны өдрүүдэд нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 22 суманд 43 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ.
Үүнээс хүний үйл ажиллагаатай осол- 9, гал түймрийн тохиолдол- 32, биологийн гаралтай аюулт үзэгдэл-1, геологийн гаралтай аюулт үзэгдэл-2 бүртгэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 6 хүн нас барж, 4 хүн бэртэж,...
Хүнсний ногоо хураалт 14.4 хувиар нэмэгдлээ
Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд есдүгээр сарын нэгний байдлаар 107.7 мянган тонн хадлан бэлтгэн, 19.5 мянган тонн хүнсний ногоо, 8 мянган тонн төмс хурааж, 2.5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 15.8 мянган тонн буюу 17.2 хувь, хүнсний ногоо 2.5 мянган тонн буюу 14.4 хувиар өсөж, харин төмс 5.1 мянган тонн буюу 39.1 хувь,...
Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумд 50мВт-ын хүчин чадал бүхий Дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүллээ
Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Эрчим хүчний яамны Төрийн Нарийн бичгийн дарга Н.Тавинбэх, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Ride Mongolia ххк-ны ерөнхий захирал Г.Доржбат тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.
Тус дулааны цахилгаан станц баригдсанаар жилд 317.7 сая кВт цахилгаан, 373 мян.Ггал дулаан үйлдвэрлэх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймгийн...
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Энэ сарын өдөрлөг нөгөөдөр буюу есдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Иргэн та Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн
БаянголБаянхошууДүнжингаравМишээлОргил салбаруудад очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдон иргэний эрх зүй, захиргааны эрх...
1048 автобус үйлчилгээнд явж байна
Нийтийн тээвэрт сүүлийн 13 жил парк шинэчлэл хийгээгүй бөгөөд өнгөрсөн жилээс томоохон хэмжээний шинэчлэлийг хийж эхэлсэн юм. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн 107 чиглэлд 1048 автобус үйлчилгээнд явж байна. Автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар болон бусад зүйлийг холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.
З.Цэвээндорж: Автобуснуудыг үйлчилгээнд гаргахгүй, хадгална гэсэн ойлголт байхгүй
Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад ачаалал 33.5 хувиар буурчээ
2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн
Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар,Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар,Зам тээврийн осол болон саад5-71.4 хувиар багассан байна.
Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ
АХБ-ны санхүүжилтээр Ховд, Дундговь аймагт дээрх төвийг барьж ашиглалтад оруулсан бол өнөөдөр Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байгаа билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож хэлсэн үгэндээ, -Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон талт хөгжлийн тогтолцоог төлөвшүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах зорилт...
Дурсгалын зооснуудыг худалдаанд шинээр гаргалаа
Монголбанкнаас цувралаар үйлдвэрлэдэг франчайз дурсгалын зооснуудыг шинээр худалдаалж байна.
Үүнд:
“Монгол-Итали хамтын ажиллагаа” 5 грамм дурсгалын ялтсан дэвсгэрт,
“Тул загас” 1 унцын мөнгөн зоос,
“Д.Оюунтүлхүүр” 1 унцын мөнгөн зоос,
“Монгол шонхор” 3 унцын мөнгөн зоос,
“Монгол шонхор” 2 унцын мөнгөн зоос,
Ерөнхий сайд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг энэ онд багтаан дуусгах үүрэг өгөв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гуравдахь удаагаа танилцаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин автозамыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын...
Д.Сумъяабазар: Эрүүл засаглалтай хотыг цогцлооход төрийн албан хаагч бүрийн оролцоо чухал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдад Гурван суурьт хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтад тус дүүргийн ИТХ, ЗДТГ, хороо, хэсэг болон салбар бүрийн 900 орчим ажилтан, албан хаагч оролцов.
Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2017 оноос хойш дүүргийн хэмжээнд хийж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа товч танилцуулав....
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
9.1
°
C
9.1
°
9.1
°
87%
5kmh
75%
Ням
12
°
Дав
13
°
Мяг
5
°
Лха
4
°
Пүр
6
°
- Advertisement -
