-0.9 C
Ulaanbaatar
Лхагва, 4 сар 2, 2025

Нийгэм

Засгийн газрын хуралдаанаар Атрын IV аяны талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Атрын IV аян, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдал, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр...

НИТХ: Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус V  хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлгийн эхэнд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро байгуулах төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар Улаанбаатарт метро барих төслийн ТЭЗҮ-г дэмжиж, тогтоолын төслийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Монгол Улсын хувьд ач холбогдол бүхий Улаанбаатар хотод метро барих төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчид дэмжиж саналаа өгсөн нь түүхэн...

ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-ыг зорилоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр...

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг таниулах сургалт боллоо

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас shilen.gov.mn мэдээллийн системийг таниулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн өмчит байгууллагын нийт 180 албан хаагч оролцов. Албан хаагчдад нээлттэй мэдээллийн системд байгууллага бүртгэх, мэдээлэл...

Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж, иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан байна. Ногоон бүсийн хуурайшилт нь болзошгүй ой, хээрийн түймэр болон шар өвсний гал түймрийн аюул, эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд, нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн чиглэлд оршин сууж буй айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд...

“Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв.

"БАТЛАН ХАМГААЛАХ СЭРГЭЛТ" бодлогын төвд хүн байна

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваагаар ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний Барилга-Инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний 065, 284 дүгээр ангиудад "Батлан хамгаалах сэргэлт" бодлого болон Батлан хамгаалахын сайдын албан даалгавруудыг таниулах ажлын хүрээнд нийт бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, мэдээлэл танилцууллаа. Бригадын генерал Ч.Гандирваа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Батлан хамгаалахын сэргэлт”-ийн...

Хэсгийн ахлагчийн урамшууллыг нэмэхийг дэмжлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус V хуралдаанаар шийдвэрлэх Хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах тухай, Гал унтраах, аврах X ангийн 100 жилийн ойг тэмдэглэх зөвшөөрөл олгох зэрэг зургаан асуудлыг Засаглал, эрх зүйн хороогоор хэлэлцлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 20 хувиар нэмсэн...

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлөөр татварын багц хууль, нийгмийн даатгалын шинэчлэлийг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаанаар татварын багц хууль болон нийгмийн даатгалын эрхзүйн шинэчлэлийн талаарх холбогдох сайд нарын танилцуулга болон зөвлөлийн гишүүдийн саналыг хэлэлцлээ.  Шинэчилж байгуулсан тус зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, мэргэжлийн холбоод болон Монголын тэргүүлэх ТОП компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл багтдаг. Тиймээс Засгийн газар...

Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татаж, далан босгож байна

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна.  Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шар усны үер буусан. Тухайлбал, СБД-ийн 15 дугаар хороо...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
43%
1kmh
40%
Баа
1 °
Бям
8 °
Ням
6 °
Дав
8 °
Мяг
3 °
- Advertisement -

Шинэ мэдээ