Цас орж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сарын 02-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Иймд:
Иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах,Хувийн болоод өрхийн бэлэн байдлаа хангах, дулаан...
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлгийг ашиглалтад орууллаа
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 ортой хүүхдийн амбулаторийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа. Эмнэлгийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-нээс эхлүүлэх юм. Эмнэлгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Тус эмнэлэг нь нийт 582.98 ам метр талбайтай бөгөөд 41 өрөө...
Зайсангийн хуучин гүүрийг хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу...
Сайжруулсан шахмал түлшний 88 мянган тонн нөөц бүрдүүлээд байна
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлээд байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг. Ингэхдээ 29 компанийн 280 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим ажилтан өдөрт дунджаар гурван рейсийн давтамжтайгаар сайжруулсан түлшийг тээвэрлэж байна. Нийт 650 борлуулалтын цэг ажилладаг.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн-д “Чингис хаан” одон хүртээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-д хүртээхээр боллоо.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар нар мэдээлэл өглөө.
Бан Ги Мүн нь АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфордын дараа “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртэж байгаа...
Хотын дарга “МЕДЕФ” олон улсын байгууллагын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын “МЕДЕФ” олон улсын байгууллагын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Францын хүнс хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр, эрчим хүч, үйлчилгээ, Төрийн хөрөнгө оруулалтын банк зэрэг 15 салбарын төлөөлөгч оролцож, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин...
Г.Нэргүй: Өөрийн хийж байгаа ажилдаа эзэн байвал чадахгүй, болохгүй зүйл байхгүй л гэж боддог
Онцгой байдлын албатай холбогдсон алба хаагч бүрийн түүх өөр, өөр. “Nematimes” булангийн өнөөдрийн танилцуулах зочин бол удам дамжсан “гал сөнөөгч”. Аавынхаа ажил, мэргэжлийг өөрийн сонирхол, зорилгоор “чимж” өдгөө дэд хурандаа хүртлээ дэвшин ажиллаж байна. Түүнийг Ганзоригийн Нэргүй гэдэг. Тэрбээр Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн даргын албан тушаалыг найм дахь жилдээ хашиж байна.
-Миний...
Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр БНХАУ-ын Жанжакоу хотын төлөөлөгчидтэй санал солилцлоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өндөр түвшний айлчлал тогтмолжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буй энэ цаг үед БНХАУ-тай хэрэгжүүлэх харилцааг, тэр дундаа хотууд хоорондын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Улаанбаатар хот ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БНХАУ-ын Хэбэй мужийн Жанжакоу хотын Намын хорооны...
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.
2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн...
“what3words” апплейкшныг гар утсандаа татаж суулган, ашиглахыг зөвлөж байна
Иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, техник хэрэгсэл болон хувийн бэлтгэл, бэлэн байдлаа сайтар хангах нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Мөн болзошгүй аюул, эрсдэл тохиолдсон үед 3 үгт хаяг буюу what3word-аар дуудлага, мэдээлэл өгөх боломжтой бөгөөд энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглахыг зөвлөж...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
78%
0kmh
0%
Ням
-13
°
Дав
-14
°
Мяг
-12
°
Лха
-8
°
Пүр
-6
°
- Advertisement -