Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалтад 104 гишүүн оролцсоноос 103 нь Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, гишүүдийн 99 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.05.29/ Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийн арга хэмжээнд оролцлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын 29-ний олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Монгол цэрэг, энхийн үйлсэд” цогцолборт боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар, даян дэлхийн энх амгалангийн төлөө зүтгэж, Монгол Улс, монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөх ариун...
“Илүү их уншъя” уриатай Номын баяр өнөөдөр өндөрлөнө
2007 оноос эхлэлтэй Үндэсний номын 35 дахь удаагийн баяр өнөөдөр өндөрлөнө.
“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас анх санаачилсан уг баярыг УИХ-ын даргын ивээлд зохион байгуулдаг болсон юм. Улсын их хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар ном бүтээлийг дээдэлдэг уламжлалт соёлыг өвлүүлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэхээр...
Онцгой байдлын ерөнхий газрыг "Сүхбаатарын одон"-оор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Улсын Иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн газрын залгамж болж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаа Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Онцгой байдлын ерөнхий газрыг "Сүхбаатарын одон"-оор шагналаа.
Анх 120 салбар нэгжтэй байсан Онцгой байдлын алба өнөөдөр 190 салбар нэгжтэй,...
Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.
Түүхт ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, ард түмний амар амгалан амьдралын баталгаа болсон Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсан түүхт 20 жилийн ойд зориулсан цэргийн ёслол,...
Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ
Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах...
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
Үндэсний чуулганаар “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, энэхүү...
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, бат бэх институт” сэдвээр хоёр өдөр болох юм.
Чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Бан Ги...
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Н.Шакиев нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар...
“Бүргэдийн баяр-2024” наадам
БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй “Бүргэдийн баяр-2024” наадам эхэллээ. Тус наадам нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд бүргэдчид тулам булаацалдах, газраас зоос шүүрэх, бүргэдээр хиймэл ан бариулах гэсэн гурван төрөлд өрсөлдөнө. Түүнчлэн морьт харваа, анч нохдын үзүүлбэр, хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
40%
3kmh
0%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -