Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай
Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан. Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас...
Халиа тошин үүсч нөхцөл байдал хүндэрсэн газруудад ажиллалаа
Жил бүрийн хаврын улиралд шар усны үер, булаг шандны усны халиа тошин урсаж, нийслэлийн зарим дүүргийн гэр хорооллын айл өрхүүд хүнд нөхцөлд аж төрдөг. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй эрт дулаарч, цас бага унасан хэдий ч Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хорооны зарим бүсэд эрсдэлт байдал үүсээд байна. Геодези, усны барилга, байгууламжийн газрын хамт олон халиа тошингоос үүссэн их хэмжээний цас,...
“Эрсдэлийн үндэсний форум” Төрийн ордонд эхэллээ
Монгол Улсын Шадар сайдын ивээл дор Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум” Төрийн ордны “Их танхим”-д эхэллээ.
Эрсдэлийн үндэсний форум нь улс оронд тулгарч болзошгүй нийгэм, эдийн засаг, гамшгийн эрсдэлүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замын талаар хэлэлцэж, бодит шийдлийг...
Лабораторийн 871 төхөөрөмжийг ЕБС-уудад хүлээлгэн өглөө
Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэстэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.
Азийн хөгжлийн банкны тусламжаар хэрэгжүүлж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслийн хүрээнд ийнхүү 555 сургууль математикийн сургалтын хэрэглэгдэхүүн, 134 сургууль физик, 100 сургууль хими, 82 сургууль дизайн-технологийн лабораторийн тоног төхөөрөмж, 316...
Монгол охид хөгжөөн дэмжигчдийн дэлхийн аварга боллоо
Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортын төрөлд Монгол охид дэлхийн аварга боллоо. н.Одгэрэл багштай "Галт шувуу" хамтлагийн бяцхан охиддоо баяр хүргэж, улам их амжилт хүсье.
БНСУ-аас 212 сая төгрөгийн үнэтэй, үзмэрийн шилэн хорго хандивлав
Монгол-Солонгосын хамтарсан эрдэм шинжилгээний судалгааны “Мон-Сол” төслийн 20 жилийн ойд зориулан “Хааны эзэнт гүрэн- Монгол” үзэсгэлэнг есөн долоо хоногийн хугацаанд БНСУ-ын Үндэсний түүхийн музейд толилуулсан билээ.
Тэгвэл Солонгосын Үндэсний музейн зүгээс уг үзэсгэлэнд ашигласан 214 сая төгрөгийн өртөг бүхий үзмэрийн шилэн хорго, тавиур, дүрс бичлэг, Монгол хэлээр хэвлүүлсэн каталоги зэрэг тоног төхөөрөмжийг үзэсгэлэн хамтран зохион байгуулсан ШУА-ын Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон Богд...
Сүхбаатарын талбайд номын үзэсгэлэн, худалдаа гарч эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Иргэний жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бизнесийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаа, өдөрлөгийг гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 26-ныг хүртэл нэг сарын хугацаанд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа.
Тэгвэл өнөөдрөөс “Их хотын хавар-2022” үзэсгэлэн, худалдаанд хэвлэн нийтлэгч компани, номын худалдаа эрхлэгч, зохиолчдыг хамруулсан номын үзэсгэлэн, худалдааг зохион...
281 төрлийн бүтээгдэхүүн устгажээ
Цагаан сар дөхөж, бараа, бүтээгдэхүүний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын байгууллагынхан өнгөрсөн сарын 20-ноос урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж эхэлжээ. Энэ сарын 29 хүртэл үргэлжлэх уг шалгалтад улсын 360 байцаагч оролцож буй юм байна.
Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг 271 аж ахуйн нэгж, байгууллага, 479 иргэн, нийт 750 объектыг одоогоор шалгажээ. Үүний 312 нь худалдааны төв, зах, хүнсний дэлгүүр...
Шинэ цагийн "Юндэн Гөөгөө" /фото/
Кино сонирхогчидын дунд хүлээлт үүсгээд байсан "Single Ladies 3" уран сайхны кино нээлтээ хийсэн цагаасаа танхим дүүрэн үзэгчтэй байсаар байгаа. Тэгвэл энэ удаагийн анги дээр Гэрэлээгийн /жүжигчин О.Дөлгөөний/ хайрыг татаж, дурлуулж чадсан Алтангэрэл гэх залуу зөвхөн Гэрэлээг ч биш кино үзсэн олон олон бүсгүйчүүдийн харцыг булаагаад байгаа. Гүндүүгүй адуучин залуугийн дүрийг бүтээсэн Г.Ананд гэх залуу мэргэжлийн жүжигчин биш СЭЗДС-ийг төгссөн нэгэн гэнэ шүү.
Ингээд бүсгүйчүүддээ зориулаад Шинэ...
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгалаа
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, хаалтыг буулгах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь НИТХ-аас баталсан хашаа, хайсны стандартыг батлах журам болон Нийслэлийн Засаг даргын зөрчил арилгах захирамжийн хүрээнд хийгдэж байгаа юм.
Нийслэлийн Газар...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
1.1
°
C
1.1
°
1.1
°
34%
1kmh
40%
Дав
9
°
Мяг
9
°
Лха
9
°
Пүр
10
°
Баа
-6
°
- Advertisement -
