9.1 C
Ulaanbaatar
Ням, 9 сар 24, 2023

Онцлох

Featured posts

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис энэ өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Энэ үеэр төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэсэн юм.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх энэ айлчлал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын гуравдагч хөршийн болон энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос...

Г.Занданшатар: Төсвийг үр ашиггүй зарцуулбал хариуцлага тооцно

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар Сангийн яаманд очиж ажиллалаа.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх бодлогын хүрээнд батлагдсан хууль, тогтоомжуудын агуулга, үзэл санааг сурталчлан таниулах зорилгоор батлагдсан хуулийг хүлээлгэн өгөх жишиг тогтоож байна. Саяхан Боловсролын багц хуулийг хүлээлгэн өгөх арга хэмжээ болсон. Төсвийн тухай хуулийн шинэчлэл 08...

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, хэрэглээнд үе шаттай нэвтрүүлнэ

Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах, технологийн шинэчлэл хийх талаар хийсэн судалгаа, шинжилгээ, тооцооллын талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн технологийн шинэчлэл хийх, шахмал түлшний чанарыг олон улсын стандартын түвшинд хүргэх, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад даалгалаа. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор 2023 оны 2-4 дүгээр сард...

Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаар хангана

Улсын ургацын комиссын өнөөдрийн хуралдаанаар энэ жил улаанбуудай 17 хувь, хүнсний ногоо 18 хувь, малын тэжээл 42 хувиар өсөх урьдчилсан төлөв гарсан болохыг танилцууллаа. Энэ онд улсын хэмжээгээр 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4  мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д...

14 цэцэрлэг, 7 сургуулийг шинээр ашиглалтад оруулжээ

Он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг нэмжээ. Төр, хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд сурагчийн 288 автобус үйлчилгээнд явахаас 50 нь улсын сургуулийнх юм. Сурагчийн үдийн хоол үйлдвэрлэлийн тухайд 60 сургууль өөрийн гал тогоотой. Харин 90 сургууль сурагчдадаа түрээсээр дээрх үйлчилгээг хүргэнэ.Түүнчлэн, замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуулийн хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. “Энэ...

Хот байгуулалт, төлөвлөлт, газар зохион байгуулалтыг Засгийн газар хариуцна

Хот, хөдөөгийн сэргэлт, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдааныг тус Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ, Эрдэмтэн судлаачид, архитекторуудын саналд тулгуурлан салбар дундын уялдаа холбоог зангидах зорилгоор энэхүү Үндэсний хороог байгуулсан. Зөв стратеги, нэгдсэн бодлого гаргаж, урт хугацаанд хот, хөдөөгийн тэнцвэрийг хангахад...

Ирэх есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр есдүгээр сарын агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч өдөр шөнийн температурын хэлбэлзэл өндөртэй буюу шөнөдөө сэрүүхэн хонож, өдөртөө дулаан байх өдрүүд харьцангуй олон байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд сарын эхээр баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон...

Шадар сайд С.Амарсайхан Налайх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, ажиллалаа

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхан Налайх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, ажиллалаа. Энэ үеэр 2013 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй Налайх дүүргийн Спорт цогцолборын барилгын ажлын явцыг газар дээр нь үзэж 10 дугаар сарын 1-нд ашиглалтад...

Л.Оюун-Эрдэнэ: Хариуцлага алдсан авто замын компаниудыг хар жагсаалтад оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь  өглөөний уулзалтын зорилго болохыг тодотгов. Авто...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
9.1 ° C
9.1 °
9.1 °
87%
5kmh
75%
Ням
12 °
Дав
13 °
Мяг
5 °
Лха
4 °
Пүр
6 °
- Advertisement -

Шинэ мэдээ