-14.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 5, 2025

Онцлох

Featured posts

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзаж, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтад Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцов.

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал нэмэгдэж, үйлдвэрлэлийн хэмжээ өсжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Хүнсний хувьсгал-ын дүнд “Өгөөмж Архад” ХХК хүчин чадлаа 2.4 дахин нэмжээ   “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрийн байр болон агуулахаа өргөтгөж, дотоодын лаборатори, цэвэрлэх байгууламжаа...

Ургацын баланс 40 хувиар буурчээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Түүний мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 745.1 мянган тонн ургац хураан авчээ. Үүнээс: Үр тариа 274.1 мянган тоннТөмс 101.9 мянган тонн,Хүнсний ногоо 208.6 мянган тонн,Тэжээлийн ургамал 133.3 мянган тонн,Тосны ургамал 27.2 мянган тонн байгаа аж. Энэ нь өнгөрсөн...

Хоёр өдөрт 320 мянган тонн нүүрс арилжив

"Эрдэнэс Тавантолгой" ХК сүүлийн хоёр өдөр 320 мянган тонн нүүрс арилжсанаа мэдээллээ. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн өчигдөрийн нэг удаагийн арилжаагаар 11.07 сая ам.долларын үнийн дүн бүхий 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс, өнөөдөр хоёр удаагийн арилжаагаар 64 мянган тонн эрчим хүчний нүүрс, 128 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. 

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, гүйцэтгэх захирал А.Отгондарь нар угтан авч, үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин...

Цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо

Маргааш  баруун аймгуудаас эхлэн орон даяар цаг агаар тогтворгүй болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Онцгой байдал болон цаг уурын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. Энэ сарын 7, 8-нд Архангайн зүүн, Дундговь, Баянхонгорын хойд, Өвөрхангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгийн ихэнх сумын нутгаар их хэмжээний цас орно. Цаашилбал, Говьсүмбэрийн нутаг, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар цас орох...

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалах бэлтгэл ажлыг эхлүүлэх хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн хараат бус аудитын компаниар тус компанийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийлгэх, хөндлөнгийн үнэлгээний компаниар компанийн үнэлгээг шинэчлэн тогтоолгох зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны...

78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн зургаан дүүрэгт 2026-2028 онд нийт 253 км урт дугуйн замын барилгын ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд 78.5 км урт дугуйн зам барих нарийвчилсан зураг төслийг боловсруулж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт 15.17 км, Чингэлтэй дүүрэгт 3.6 км, Баянзүрх дүүрэгт 28.23 км, Баянгол дүүрэгт 18.74 км, Хан-Уул дүүрэгт 9.18 км, Сонгинохайрхан дүүрэгт 3.6 км дугуйн зам барих юм. Өнөөдрийн...

Шатахууны нөөцийн сав барихаар импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно

Улсын хэмжээнд 440 мянган тонн шатахуун агуулах сав байдаг бөгөөд энэ нь манай улсын сар гаруйн хугацааны хэрэглээ юм. Тэгвэл Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд нефтийн бүтээгдэхүүнийг 3-6 сарын хугацаанд хадгалах агуулах савтай болохоор тусгажээ. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, “Шатахуун нөөцлөх савыг ирэх жилд нэмэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Ковидын хуулийг дахин өргөн барьж, шатахуун нийлүүлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүд болон төр, хувийн...

Улаанбаатараас Сингапурын чиглэлд өнөөдрөөс шууд нислэг үйлдэж эхэллээ

МИАТ компани Улаанбаатараас Сингапур чиглэлд  шууд нислэгийг өнөөдрөөс үйлдэж эхэллээ. Тухайлбал, нислэгийг долоо хоног бүрийн мягмар, бямба гарагт "Boeing 767-300" загварын онгоцоор үйлдэхээр төлөвлөжээ. Нэг талдаа 250 гаруй зорчигч тээвэрлэх боломжтой юм. Уг чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд Сингапурт нэвтрэхээс өмнө гурав хоногийн дотор цахимаар SG Arrival Card /SGAC/-г бөглөх шаардлагатайг МИАТ компаниас анхааруулж байна. Тус...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-14.9 ° C
-14.9 °
-14.9 °
66%
1kmh
0%
Бям
-13 °
Ням
-18 °
Дав
-14 °
Мяг
-11 °
Лха
-14 °
- Advertisement -

Шинэ мэдээ