Ихэнх нутгаар дулаарна
Ихэнх нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр хүрнэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -13-18 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -3-8...
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн...
Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барихад хөрөнгийг төвлөрүүлнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.
МОДОН МОГОЙ жилийн зүг мөр гаргах ёс ба анхаарах зүйлс
Гал суудлын цээр: Энэ жил улаан өнгийн эд, мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унах, төмрийн аюулаас болгоомжил. Улаан идээ бүү гарга. Өвс шарлах үед, намрын адаг сард анхаар. Нохой сарын 20-ны өдөр баруун зүгт бүү оч. Од харшилна. Толгой, цээжин бие өвдөхөөс болгоомжил
Хий суудлын цээр: Энэ жилд шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах,...
“Үр жимс” хоршооны тэргүүн Д.Цэндсүрэнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Ой, жимс жимсгэнийн салбарыг хөгжүүлэхэд хөдөлмөр зүтгэлээ зориулан мод үржүүлгийн газар байгуулж, модны тарьц, суулгац үржүүлэн, ойн зурвас байгуулж, хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цөлжилт, хөрсний доройтлыг бууруулах, ойн салбарын эдийн засгийн...
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт өнөөдөр 20:00 цагт дуусна
Сар шинийн баяын өмнөх өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн.
Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байв. Тиймээс энэ сарын 22-27-ны өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулсан юм.
НИТХ: “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулахыг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулсны дагуу өнөөдрийн хуралдаанаар дараах 20 гаруй асуудлуудыг хэлэлцлээ. Тухайлбал, “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг хэлэлцэж баталлаа. Харин зарим асуудлыг төлөөлөгчдөөс гаргасан саналын дагуу хойшлуулав.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах тархмал эх үүсвэрийн дэд станц барих асуудлыг хэлэлцэж төлөөлөгчдийн зүгээс...
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулав
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуу нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газраас өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Хууль...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Тэрээр (2025.02.25) Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг БНХАУ-д айлчилж буйд баяртай байна гээд, уул усаар холбогдсон...
Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Санхүү, эдийн засийн хорооны гишүүн Хоу Юунжы, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд нар угтан авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.02.25/ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-4.9
°
C
-4.9
°
-4.9
°
68%
1kmh
0%
Пүр
9
°
Баа
-7
°
Бям
3
°
Ням
5
°
Дав
14
°
- Advertisement -
