-22.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Гадаад харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв болон олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Эмомали Рахмон, хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш анх...

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли энэ сарын 31-нээс ирэх сарын 3-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ.  Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж...

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга бараалхав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд  тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхимын дарга Ч.П.Радхакришнанг бараалхав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж, тус улсын хөгжил дэвшил, ард түмний ахуй амьдралтай ойр дотно танилцаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд, Энэтхэгийн төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэргий Дорис Шмидауэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, гэргий Дорис Шмидауэр болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд...

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын VI уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг...

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.Уулзалтын үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт идэвхтэй...

Ерөнхий сайд Г.Занданшатарт Лаос Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Зүүн өмнөд Ази дахь чухал түнш орон болох Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв. Энэ хүрээнд зам тээвэр,...

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ хөшөө нь дайны хүнд жилүүдэд Монголын...

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
64%
2kmh
40%
Дав
-10 °
Мяг
-11 °
Лха
-6 °
Пүр
-7 °
Баа
-21 °
- Advertisement -

Шинэ мэдээ