-26.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Гадаад харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Моди-гийн урилгаар 2025 оны 10 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Шинэ Дели хот дахь Энэтхэгийн агаарын цэргийн “Палам” нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Иргэний нисэх болон хамтын ажиллагааны яамны Төрийн сайд Мурлидхар Мохор,...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав

Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа. С.Жайшанкар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийж буйд баяр хүргэж, үүнд Энэтхэгийн төр, засаг, ард түмэн өндөр ач холбогдол өгч,...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео-гийн урилгаар 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тус улсад төрийн айлчлал хийнэ. Төрийн айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд тус улсад 14 жилийн дараа хийх айлчлал юм. Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны уулзалт хийнэ. Мөн  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн...

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Чингис хаан Үндэсний музейд зочиллоо. Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-г Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, “Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун нар угтан авч, Монголын түүх, соёлын өвийн талаар  танилцууллаа. Япон Улсын...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Амбан захирагч Саманта Мостин, нөхөр Симеон Бэкэтт нар “Их тэнгэр” цогцолборт ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.Төрийн тэргүүн нар албан ёсны уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг дэлхийд тулгарч...

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.06.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Туркменистан Улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны төрийн айлчлал нь түүхэн хэлхээ холбоотой ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын үеэр талууд Монгол, Монтенегрогийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа харилцан сонирхсон салбаруудад өргөжиж байгааг онцолж, ирэх 2026 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн хүрээтэй...

Монгол Улс, БНСУ-ын цэргийн хамтарсан сургууль болж байна

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Хуурай замын цэргийн командлал хоорондын анхны бие даасан инженерийн цэргийн хамтарсан сургууль 2025 оны 5 дугаар сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд БНСУ-ын Хуурай замын цэргийн инженерийн 1115 дугаар ангийн байршилд зохион байгуулагдаж байна. Хамтарсан...

Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. “Найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Хамтарсан мэдэгдэл“-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-26.9 ° C
-26.9 °
-26.9 °
76%
1kmh
5%
Лха
-7 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-23 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ