-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Гадаад харилцаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийн, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Узбекистантай хөгжүүлж буй найрсаг харилцааг...

Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзлаа. Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцов. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл,...

Монгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын төрийн айлчлалын хүрээнд харилцаа, хамтын ажиллагааны 14 баримт бичигт гарын үсэг зурлаа. “МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёев нар гарын үсэг...

Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу бараалхлаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Стратегийн түнш Казахстан Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа илэрхийлэв.  Энэ хүрээнд зам тээвэр, хөдөө...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ. Төрийн тэргүүн нар нэг жил...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэл АНУ-ын Нью-Йорк хотноо 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль тогтоогч байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал гэдэгт санал нэгдлээ. Парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуй,...

Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжиж байна. Айлчлалын хүрээнд Засгийн газар болон байгууллага хороонд хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Олон улсад автозамаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Дэд бүтэц, тээврийн дэд...

Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Хоёр улсын төрийн тэргүүн харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэн Хамтарсан тунхаглал гаргалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донгиу-тай уулзаж,...

Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд ”Дугуй ширээний бизнес уулзалт” зохион байгуулж байна. Бизнес уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар нээж үг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
2kmh
40%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ