-15.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Улс төр

“Penguin Random House” компани Ерөнхийлөгчийн тухай номыг хэвлэнэ гэдгээ зарлалаа

Дэлхийн томоохон корпорациудын нэг, ном үйлдвэрлэлийн “Penguin Random House” компанийн Сингапур дахь төвөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай номыг гаргах эрхийг худалдаж авсан гэж зарлалаа. Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай бүтээлийг, мөн зохиолчийн “Санкара” эссэ романыг энэ ондоо багтаан англи, хятад хэлээр тус бүр 20 мянган хувь хэвлэх юм байна. Мөн “Penguin Random House” компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал Гаурав Шринагеш “…Монгол Улсын...

Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов

2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд “тухайн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “чадахуйн зарчим /мерит/”-д буюу мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан. Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилов. Б.Ганбат нь...

Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүгийн 52 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн

“Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх...

Шахмал түлш агаарын бохирдлыг 60-70 хувь бууруулна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүлэв. “Тавантолгой...

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг гишүүд гар өргөн дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан 16.25 цагт 81 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх чиг үүрэг бүхий ажлын баг байгуулж, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн байгуулалтын байнгын хорооноос хоёр асуудал хэлэлцэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлнийг танилцуулав. Тодруулбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг...

З.Энхболд: Хийн хоолойн асуудлаар ажлын хэсэг гаргаж, нааштай ажиллана гэдгээ БНХАУ-ын дарга тэмдэглэсэн​

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар 2019 оны 06 сарын 12-ны өдөр тус улсад албан ёсны айлчлал хийж, 2019 оны 06-р сарын 13-14-ний өдрүүдэд мөн улсад Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон юм. Айлчлалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд зарим сэтгүүлчийн асуултад хариуллаа. ЮУН ТҮРҮҮНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА...

Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нарын албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Киргиз улсын “Конгресс-Холл” ордны Их танхимд болж өндөрлөлөө. Баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар сэтгүүлчдэд товч мэдээлэл өгөв. Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков “…Албан ёсны хэлэлцээгээр худалдаа, эдийн...

Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгож, хуулийн төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы (2019.06.12) нэгдсэн хуралдаан зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ. Иймд хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын...

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм. Энэ шийдвэрийн дагуу Гадаад...

Дипломат ажилтнууд улс орны нэр хүндийг унагаж байгаад анхаарч, арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад сануулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-15.9 ° C
-15.9 °
-15.9 °
60%
1kmh
4%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-22 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ