Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөний дэргэдэх Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга Клод Имовэн тэргүүтэй бизнес төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Францын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг онцолж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцаа, үр дүнтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв. Энэ хүрээнд Монголын Үндэсний...
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.
“СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”-д Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нар гарын үсэг зурлаа.
Монгол, Казахстаны уламжлалт...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевт 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр бараалхлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг тус улсын төрийн тэргүүний хувиар 16 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтаж авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан (2024.10.28) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төв Азийн бүс нутагт зэрэгцэн оршдог, далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс нь харилцан хөгжлийн туршлагаасаа хуваалцаж, олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх өргөн боломжтойг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлон тэмдэглэлээ.
Бүгд Найрамдах Киргиз Улсаас...
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч К.Токаевыг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Б.Койшибаев болон албаны бусад хүн угтаж авлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн стратегийг тодорхойлохдоо энэ гурван шилжилтэд анхаарах шаардлагатай
Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлогыг тусгасан. Түүнчлэн УИХ-ын сонгуулийг энэ онд анх удаа томсгосон тойргоор буюу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан. Энэ дагуу Улаанбаатар, баруун, хангайн, хойд, төвийн, говийн, зүүн гэсэн долоон бүсийн хөгжлийн бодлогыг тодорхойлох зорилготой “Бүсчилсэн хөгжлийн үндэсний чуулган”-ыг өнөөдөр зохион байгуулав. “Шинэ стандарт” сэдэвт тус чуулганд УИХ, Засгийн...
Монгол Улсын Засгийн газраас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.10.25) өргөн барилаа.
Монгол Улсын...
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол дахь Нэгдсэн Үндэстний байгууллагад зочилж, баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Нэгдсэн Үндэстний байгууллагын өдрийг тохиолдуулан тус байгууллагад зочилж, хамт олонд нь баяр хүргэлээ. Нэгдсэн Үндэстний байгууллага 1945 оны аравдугаар сарын 24-нд олон улсын хууль, эдийн засаг, нийгмийн хөгжил болон хүний эрхийг ханган ажиллахаар байгуулагдсан, энэ нь дэлхийн улс орнууд, хүн төрөлхтөн энх тайвнаар зэрэгцэн орших томоохон дэвшил болсон юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-нд...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
40%
3kmh
0%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
- Advertisement -