5349 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын хүрээнд маргааш зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авна.
Зөөврийн битүүжилсэн хайрцгаар санал авах иргэдэд:
Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй,
Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа,
Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан,
Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон,
Санал авах ажиллагааг...
“Хүндэт өргөмжлөл”-ийн эзэд тодорлоо
Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа.
Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:
Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн...
"Эрмитаж дахь ноён уулын эрдэнэс", "Иран дахь Монгол өв соёл" номын нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, ОХУ-ын Эрмитаж музей хамтран эрхлэн гаргасан “Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс”, ШУА-иас доктор, профессор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, түүхч О.Нямдаваагийн судалж эмхэтгэсэн “Иран дахь монгол өв соёл” номын нээлтийн ёслол Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ “Эрмитажид байгаа Ноён уулын олдворыг бүрэн хэмжээгээр...
Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалт болов
Ерөнхийлөгчийнзамнал.мон цахим хуудсын нээлт, “Ардын үг” аяны хаалтын ажиллагаа “BLUE SKY” зочид буудалд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, “МЕС” судалгааны төвийн захирал Л.Золбаатар, Монголын медиа корпорацийн удирдлагууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны найман жилийн төгсгөлд “Ардын үг” аяны хүрээнд Ерөнхийлөгчийн тайланг олон нийтэд...
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцаанаас иргэн бүрт хувь эзэмшүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийг 100 хувь төрийн мэдэлд авч, төрийн өмчийнх болгох асуудлыг бүрэн шийдэж дуусгах шийдвэр гарч холбогдох яамдын сайд, агентлагийн дарга нарт үүрэг өглөө.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн дээрх хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стратегийн орд газруудаас хувь, хишиг хүртээх боломжийг...
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч...
Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийднэ
Хуваарийн дагуу өнөөдөр дараах байнгын хороод хуралдана.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/;
Монгол Улсын Засгийн газар,...
Д.Эрдэнэбат: Иргэдийг өрийн дарамтаас чөлөөлөх нь манай намын зургаа дахь санаачилга
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд мэдээлэл хийсэн юм.
Хурлын эхэнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Өнгөрсөн нэг...
Хаврын чуулганы хугацааг сунгалаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 2 дугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган 4 дүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 01-ний хооронд тус тус хуралдахаар заасан.
Харин хуульд заасан энэ хугацааг шаардлагатай бол Улсын Их Хурлын дарга 14 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болохоор...
Дөрвөн аймаг цэвэрлэх байгууламжтай болно
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Архангай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн төвд цэвэрлэх байгууламж барихаар боллоо.
21.17 сая ам долларын санхүүжилт бүхий хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт өнөөдөр Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Азийн хөгжлийн банкны төлөөлөл болон дөрвөн аймгийн Засаг дарга гарын үсэг зурлаа. Ингэснээр аймгуудад хамгийн хүндрэлтэй, төсөв, хөрөнгө их шаарддаг тулгамдсан асуудлын нэг шийдэгдэж байна.
Дотоодын аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа энэ...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
1kmh
75%
Дав
-15
°
Мяг
-12
°
Лха
-15
°
Пүр
-16
°
Баа
-12
°
- Advertisement -










































