Эрүүл мэндийн салбарт барьж буй барилгын ажлыг эрчимжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэж буй компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт он дамжсан дуусагүй 13 барилга байгаа бөгөөд үүнийг удахгүй барьж дуусгах тал дээр эрүүл мэндийн сайдын зүгээс анхаарал хандуулж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР 2018 ОНД ШИЛЖИХ БАРИЛГА

1 Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилга /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/ 2013 2019
2 Сумын эрүүл мэндийн төвийн барилга /Хөвсгөл, Түнэл сум/ 2015 2018
3 Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 ор /Ховд, Булган сум/ 2015 2019
4 Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төв /Өмнөговь, Даланзадгад сум/ 2012 2019
5 Сумын эрүүл мэндийн төв, 14 ор /Баянхонгор, Баянцагаан сум/ 2013 2018
6 Төрөх эмнэлэг, 50 ор /Дорноговь,Сайншанд сум/ 2011 2018
7 Геронтологийн төвийн барилга, дэд бүтэц, 60 ор /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2011 2019
8 Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Говь-Алтай, Цээл сум/ 2010 2018
9 Эрүүл мэндийн төв /Дундговь, Дэлгэрхангай сум/ 2012 2018
10 Сумын эрүүл мэндийн төв, 10 ор /Сэлэнгэ, Мандал сум, Хэрх тосгон/ 2010 2018
11 Бельгийн Вант Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжиж байгаа Баруун бүсийн эмчилгээ, оношилгооны төвийг сайжруулах төслийн монголын талын хөрөнгө /Ховд, Жаргалант сум/ 2013 2019
12 Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж байгаа "Эрүүл мэндийн хөгжил хөтөлбөр-4, 5" төслийн монголын талын хөрөнгө 2011 2020
13 Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах" төслийн монголын талын хөрөнгө 2014 2019