Нарантуулд гарсан галыг бүрэн унтраалаа

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны павильон шатаж байна гэсэн дуудлага өдрийн 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраалаа.

Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно.